“Алтан сарнай”-н эзэд

0172e20e2e47878foriginal“Алтан сарнай 2013” наадмын эздийг уншигч та бүхэндээ танилцуулъя.

Спортын салбар

Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өрсөлдөгчдөө саналын тоогоор илт давуу ялсан тамирчин. Түүнд 292 хүн санал өгсөн байна.

Шинжлэх ухаан, техникийн салбар

Энэ салбарт отгон Төрийн Соёрхолт Н.Нацагням 247 саналаар хол илүү түрүүллээ. Тэрбээр “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” гэж нэрлэсэн, томоохон бүтээл туурвисан юм.

Соёл урлагийн салбар

Б.Лхагвасүрэн “Монгол тулгатны 100 эрхэм” цуврал нэвтрүүлгийн хөтлөгчийн хувиар нэр дэвшжээ. Түүнийг  Монгол үндэсний бахархлыг төрүүлсэн, залуу үеийнхэнд үлгэр дууриалал болсон хүмүүсийн намтар түүх, ажил үйлсыг бичиж үлдээх зорилготой 100 цуврал нэвтрүүлгийг мэргэжлийн өндөр түвшинд хөтлөн явуулсан гэж үзсэн юм. Тэрээр 246 санал авчээ.

 

Бизнесийн салбар

Энэ жилийн бизнесийн салбарын тэргүүнээр Ж.Ганбаатар тодорлоо. Тэрээр 229 санал авч, Ж.Оджаргал, Д.Баясгалан зэрэг Монголын шилдэг бизнесмэнүүдийг ардаа орхисон нь яах аргагүй онцлох үйл явдал болсон юм.

Хүмүүнлэгийн салбар

Б.Гүрсоронзон энэ салбарыг 725 саналаар тэргүүлсэн юм. Тэрбээр “Эгэл Амьдралын Мөр” ТББ-ын тэргүүн, орон гэргүй, тэнэмэл, хог түүж, архи уун, орц хонгилд амьдардаг  иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, нийгэмшүүлэх, улмаар мэргэжил эзэмшүүлж, ажлын байранд зуучлах ажил эрхэлдэг юм.

 Нийгэм улс төрийн салбар

Б.Бат-Эрдэнэ нийт 251 саналаар энэ номинацид тэргүүллээ.

Дэлхийн Монгол хүн

Энэ номинацид тамирчин гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од, сумоч М.Даваажаргал, жүдогийн тамирчин Х.Цагаанбаатар нар нэр дэвшсэн. Үүнээс гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од 291 саналаар тэргүүллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих