Хятадад Ту-204 онгоцны суурин дээр нисдэг лабораторийг турших анхны үе шат өндөрлөлөө

7max2013_71Оросын «Туполев» компаниийн мэргэжилтнүүд хятадын ажил нэгт нөхдийн хамтаар Ту-204 -120 СЕ онгоцны суурин дээр нисдэг лабораторийг турших нислэгийн анхны үе шат БНХАУ-д өндөрлөлөө

Оросын «Туполев» компаниийн мэргэжилтнүүд хятадын ажил нэгт нөхдийн хамтаар Ту-204 -120 СЕ онгоцны суурин дээр нисдэг лабораторийг турших нислэгийн анхны үе шат БНХАУ-д өндөрлөлөө. Энэ тухай «Интерфакс» агентлагт оросын авиапром мэдээлжээ. Нийтдээ 5 туршилтын нислэг болсон байна. «Туполев» компани зохион бүтээх туршилтын ажлыг гүйцэтгэж, харин хятадын тал хөлгийн тусгай төхөөрөмжийг суурилуулж байгаа юм.

Цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцээрийг 1-р сард явуулахаар төлөвлөжээ. Хятадын тал Ту-204 оросын онгоцны нэлээд хэдэн бусад төрлүүдээс нэмж авч магадгүй юм. Ту-204 -120 СЕ бол 10,5 мянган кг жинтэй ачааг 7400 км хүртэл холын зайд эсвэл 27 тонн ачааг олон улсын ангиллын чингэлэгт агаарын тээврээр 3 мянган км хүртэлх зайд тээвэрлэх зориулалттай юм.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих