Шинэ оны эхний өдөр хамтран амьдрагч эмэгтэйгээ хүйтэн мэсээр гэмтээжээ

images

Өнгөрсөн 2013 онд манай улсад иргэд ахуйн хүрээнд архи хэтрүүлэн хэрэглэж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдсэн байдаг.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар бусдын биед гэмтэл учруулсан хэмээн шалгагдаж байгаа гэмт хэргийн дийлэнх нь хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд халдсан байсан гэнэ.

Тэгвэл шинэ он эхлэнгүүт энэ хэрэг дахин давтагдлаа. Тодруулбал, шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн 32 настай эмэгтэй Э-гийн хэвлийд үл ялих зүйлээр шалтаглан, хамтран амьдрагч иргэн 20 настай эрэгтэй А нь хүйтэн мэсээр гэмтээсэн байна.

Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих