Малын тоо ч өслөө, махны үнэ ч өслөө

sssdfsfwsgfwef

Монгол Улсын мал сүргийн тоо өнгөрсөн онд 45 саяд хүрсэн сайхан мэдээтэй дөрөө харшуулан махны үнэ ч эрчээ авч байгаа тиймхэн мэдээ байна.

45 сая малыг хүн амын тоонд хувааж өмчлүүлнэ гэж үзвэл нэг хүнд 15 толгой мал оногдох аж. Зургаан ам бүлтэй айл 90 толгой малтай гэхээр аргагүй баян улсын тоонд орохоор. Тэр тусмаа монголчууд бид дэлхий дээр хамгийн хямд үнэтэй мах зооглох учиртай. Гэтэл махны үнэ өсөөд байдаг нь жаахан тиймхэн.

Малын тоо толгой 45 саяд хүрсэн мэдээлэлтэй зэрэгцээд яг өнөөдөр үхрийн мах 8500, хонины мах 7500 төгрөгийн ханштай байна. Өнгөрөгч долоо хоногийн статистик мэдээтэй харьцуулахад махны үнэ тус бүрдээ 200-500 төгрөгөөр нэмдэгдсэн байна.

Уг нь оны өмнөхөн Н.Алтанхуяг, Х.Баттулга нар нөөцөлсөн махаа худалдаанд гаргасан. Тэгээд ч малын тоо толгой өсчихлөө. Гэтэл махны үнэ долоо хоногийн дотор даруй ийн өсч байгааг юу гэж үзэх вэ. Цагаан сар дөхөх тусам нэмэгдэж таарна.

Тэгэхээр дэлхий дээр хүн ам тутамд оногдох малын тоо толгойгоороо тэргүүлэх Монгол Улс хамгийн үнэтэй мах зооглох нь. Урьдчилсан мэдээллээр бол адуун сүргийн тоо толгой 2616.2 мянга, үхэр 2905.3 мянга, тэмээ 321.0 мянга, хонь 20036.6 мянга, ямаа 19196.7 мянгад хүрч, 2012 оныхоос адуу 285.8 мянга, үхэр 320.7 мянга, тэмээ 15.2 мянга, хонь 1895.2 мянга, ямаа 1638.0 мянган толгойгоор өсчээ.


URL:

Сэтгэгдэл бичих