Хүйтний улиралд өрөөгөө хэрхэн өөрчлөх вэ

Victoria2Гадаа хүйтэрч өвлийн улирал ирлээ. Гэрт дулаан, тохьтой байх нь бас нэгэн жаргал. Өрөө тасалгаагаа өвлийн уур амьсгалд хэрхэн тохируулан өөрчлөх талаар зөвлөе.
Нэг. Буйдан, сандал зэргийг том ноосон бүтээлэг, том ноосон алчуур зэргээр бүтээгээд дээр нь өнгө зохицох ширээний бүтээлгийг донжийг нь олж бүтээ. Мөн буйдангийн өмнө шалан дээр сүлжмэл олсон хивсэнцэр дзвсвэл үзэмжтэй харагдана.
Хоёр. Цонхны тавцанг ноосон ороолт, үслэг даавуу зэргээр бүтээ.
Гурав. Ажлын болон хооллох өрөөний цонхны ойролцоо байгаа ширээ, сандал зэргийг цонхоос холдуулж тавь. Учир нь өвлийн хүйтэнд цонхны дэргэд сууж хооллож, ажиллах нь тав тухгүй байх болно.
Дөрөв. Хэрэв та ширээг цонхны дэргэд байлгах дуртай бол ширээгээ бас даавуугаар бүтээгээд, сандал дээрээ ноосон бүтээлэг тавиад, кофе ууж суухдаа цас хэрхэн хаялж байгааг харж болох юм.
Тав Өрөөндөө лаа асааж дулаан уур амьсгал бүрдүүл. Шингэн стаканд ус хийж, дотор нь хөвдөг лаа асааж тавь. Өрөөнд тань шинэ, дулаан уур амьсгал бүрдэнэ.
Зургаа. Модон хул аяганд намар унасан навч, боргоцой, самар зэргийг дүүргээд өрөөнд чимэглэл байдлаар тавьж болно.
Долоо. Гал тогооны өрөөнд үнэр сайн шингээдэг гоёмсог цэцэгсийг байрлуул. Гадаа хүйтэн ч гэрт дулаан аятай мэдрэмжийг төрүүлнэ шүү.


URL:

Сэтгэгдэл бичих