Хөгжмийн зохиолч Л.Балхжав “Universe Best Songs” наадмаас хасагдсан бүсгүйг ивээлдээ авчээ

Соёлын гавъяат зvтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав урлагт ээлтэй нэгнээс гадна телевизийн салбарт муугүй гэдгээ харуулаад авсан. “UBS” телевизийн захиралын албыг олон жил сайн хариуцлагатай хашиж яваа тэрээр сүүлийн үед “Universe Best Songs” шоу нэвтрүүлэгт хамаг сэтгэл зүрхээ зориулах болсон нь нэг талаар олон хүний эгдүүцлийг төрүүлээд авсан. Хэдий тийм ч сэтгэл зүрх гаргасны үр дүнд vзэгч, сонсогчдын талархлыг хvлээсэн шоу болж чадсан. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тус шоуны шилдэг 25 оролцогчийн гала тоглолт болох гээд хөгжмийн зохиолчийн ажил ч их байгаа бололтой. Тэрээр энэ жилийн тэмцээний 3 шатнаас хасагдсан хамгийн царайлаг бүсгүйгээр тодорсон Урангоо гэх цагаан хоолтон, сайхан бүсгүйг ивээлдээ авч “Nature sound” дуулаачийн курст зардалын дааж сургаж байгаа гэнэ. Сайхан бүсгүйн гоо үзэмжинд татагдаа юу үнэхээр урлагийн хүний хувьд авъяасын олж хараад зүгээр хасчихмааргүй санагдсан уу гэдэг нь нууц хэвээр байна. Цагтаа дуучин Сэрчмаа, “Eagle” телевизийн сэтгүүлч Жаргалмаатай хайр сэтгэлийн холбоотой явсан ая зохиогч маань хатуу эхнэрийнхээ үгнээс гардаггүй нэгэн. Тун удахгүй урлагийн тогоонд цагаан хоолтон Номинжингийн араас бас нэгэн цагаан хоолтон, залуу дуучин тэсрэлт хийж гарч ирэх нь. Олны хайр хүндэтгэлийг хүлээгээд авсан ая зохиогчийг “Universe Best Songs” наадмыг гурав дахь жилдээ амжилттай хөтлөж яваа хөтлөгч Одгэрэлтэй хайр сэтгэлийн холбоотой гэх олны ам нилээдгүй байдаг. Магадгүй сайн захирал, сайн ажилчин хоёрын харилцааг зарим нэг нь ташаа бодсон байж юуны магад.

С.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих