Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 03/

582758_427305610649269_8835179_n

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 03. Баасан гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 2. Булаагч одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Шид.  Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй.  Наран 08.41-д мандаж, 17.08-д жаргана.Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Өөрийн төлөвлөгөөгөө бусадтай хуваалцах өдөр. Төрөлхийн өөртөө итгэсэн, сорилтыг даван туулах чадвар чинь амжилт авчирна. Хамаатан садныхаа хэн нэгнээс болж бухимдал, гуниг төрнө. Оройг цахилгаан гэрлээ багасган лааны гэрэлд өнгөрөөхийг зөвлөе. Өнөөдөр урьд өмнө нь мөрөөдөж байсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх болно.

Хумхын орд (1/20-2/18):  Таатай өдөр. Өнөөдөр өөрийн дадал болсон ажлаа хийх нь илүү сайн байна. Чухал үйлдэл болон хариуцлагатай шийдвэрийг гаргах хэрэггүй. Энэ өдөр эрч хүч энергийн өөрчлөлт гарна. Ихээхэн уур учаартай байдал эсвэл сэтгэл санааны тэнцвэргүй байдал нь ойр дотны хүмүүстэйгээ их хэмжээгээр маргалдах шалтгаан болно.

Загасны орд (2/19-3/20) Зөрчилтэй өдөр. Аз туршмаар санагдаж болох ч ингэх хэрэггүй. Хүлээзнээд, идэвхтэй үйл ажиллагаагаа дараагийн долоо хоногоос эхлэхийг зөвлөе. Таны хөндий, хүйтэн байдал дотно хүнтэйгээ харьцахад хаалт болно.

Хонины орд (3/21-4/19): Эд зүйлс худалдан авах, засвар хийх, өр өгөх зэрэгтэй холбоотой санхүүгийн гарз гарч болзошгүй байна. Авсан үүргээсээ эргэж буцах нь таны нэр хүндэд гарз авчирна. Энэ оройг өнгөрсөн үйл явдлаа эргэн санах, бодол санаагаа төвлөрүүлэхэд зориулаарай. Гэрийнхээ ажлыг аль болох багасгаарай. Хувь заяаны эргэлтэнд бэлэн бай..

 Үхрийн орд (4/20-5/20): Тавгүй өдөр. Өндөр дуугаар хүүхэдтэйгээ харьцах, загнаж зэмлэхгүй байхыг хичээ. Хүчээр өөрийн зөв гэдгийг батлах гэж оролдох хэрэггүй. Уужуу тайван байж өөрийнхөө хийж буй ажилдаа анхаарлаа хандуулан, цэгнэж бодоход тааламжтай өдөр. Зарим зүйлд болгоомжтой хандах нь зүйтэй.

Ихрийн орд (5/21-6/21): Хоёрдмол өдөр. Мөнгө төлөлтийн асуудал, буцаалт зэрэг нь зөрөлдөөн, уур уцаарыг үүсгэж магадгүй. Гэвч өнөөдөр та тайвширч амрахыг хичээ. Таны сэтгэл санаанд сайнаар нөлөөлөх мэдээ ирж магад. Гэр бүл, амраг хосууд эв найрамдалтай байна. Үдшийг хүүхдүүддээ зориул.

Мэлхийн орд (6/22-7/22): Завгүй өдөр. Зорилгодоо хүрэхийн тулд тодорхой ажил хий. Эртнээс сайтар бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу төслүүдээ биелүүлж эхлэгтүн. Үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг мартахгүй, шийдвэрлэсэн ч өвөрмөц шийдэл олж, оновчтой санал гаргах хэрэгтэй.

Арслангийн орд (7/23-8/22): Асуудлыг олон талаас нь зөв дүгнэж, тэсвэр хатуужил идэвх зүтгэлээр өнөөдрийн бүх саад тотгорыг арилгах болно. Аз турших, худалдааны хэлэлцээр хийх, эд зүйлс худалдан авахад таатай. Эмэгтэйчүүдийг сонирхолтой уулзалт шинэ янаг амрагийн холбоо хүлээж байна. Эрэгтэйчүүдийг шийдэгдээгүй асуудал, өр төлбөр зовоосоор байна.

Охины орд (8/23-9/22): Таатай өдөр. Эмэгтэйчүүд шинэ танилтай болоход зүгээр. Өөрийн бүхий л авъяасыг гайхуулж өөрийгөө ашигтай хүрээнд харуулж чадна. Од эрхэс эрэгтэйчүүдийг хурд хэтрүүлэх, өргөстэй хатгадаг зүйлс, цахилгаан хэрэгслээс болгоомжлохыг сануулж байна.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Тааламжгүй өдөр. Албан уулзалт болон дурлалын болзоо тогтоох хэрэггүй. Харилцан ойлголцож чадахгүйд хүрнэ. Зарчмын асуудалд халуун маргаан үүсэх, эсвэл шударга бус үйлдлийг зөв биш шүүж болно. Бүхий л ажил хэргээ өдрийн 2 дахь хагаст амжуул, энэ үед таагүй нөлөө буурсан байна.

Хилэнцийн орд (10/23-11/21):  Таагүй өдөр. Аз туршсан үйл ажиллагаанд оролцох нь таныг зальхай явдал гаргахад түлхэнэ. Гэвч зөв тооцоо хийж, хүмүүсийг таньж мэдэх нь үүнийг чинь зөвтгөж болно. Биеэ барьж, зоригтой байхыг од гаригс зөвлөж байна.

Нумын орд (11/22-12/21): Ямар нэгэн чухал асуудал шийдвэрлэхэд тохиромжгүй өдөр. Баяр хүлээсэн сэтгэл ямар нэгэн нухацтай зүйл гүйцэтгэх хүслийг нэмэгдүүлнэ. Гэвч гэрийнхээ ажлыг зохицуулан, зочид хүлээн авахдаа бэлтгэ. Энэ өдрийн лоозон гэр бүлийн аз жаргал.


URL:

Сэтгэгдэл бичих