Дмитрий Волхов монголд ирэх нь ээ

Оросын “Зөн Билгийн Тулаан” нэвтрүүлгийг үзээгүй монгол хүн байхгүй гэхэд бараг хилсдэхгүй. Тэгвэл тус тэмцээний 13 дахь

улирлын Ялагч Дмитрий Волховыг та санаж байгаа байх. 25-хан насандаа алдар цуутны оргилд хүрч, өөрийгөө олонд таниулсан тэрээр зөн билгийн тулааны хамгийн залуухан ялагч билээ.

Эртний домогт гардаг “Велес” хэмээх нэрийг олны дунд хүртсэн нь эртний Оросын үг хэллэгээр бурхан, яруу найраг, зөгнөлийн ивээгч гэсэн утгатай юм. Зөн билэг% далдын хүчээрээ хэнийг ч урдаа гишгүүлэхгүй гэдгийг тэрээр өөрөө баталж, ялагч болсон. Зөн билгийн тулааны шилдэг оролцогчид монголд ирж, маш завгүй байсаар буцаж байсан.

Тэгвэл энэ удаа эртний домог дахь Велесээр нэрлэгдсэн Дмитрий Волхов ирэх хөх морин жилийн эхэнд буюу ирэх 2014 оны 01 сарын 10-ны өдөр монголд ирэх гэж байгаа таатай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Итгэмээргүй далдын хүч, энерги, бодит бус хүчин зүйлс, ардын дом, түүнийг хэрхэн хэрэглэх хэрэгжүүлэх вэ. Энэ бүгд тун удахгүй.

 


URL:

Сэтгэгдэл бичих