40 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлнэ

d4ac63_shingen_x320Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж ”ТӨҮГ”-ын өргөтгөлийн ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд улсын комисс шалган дүгнээд туршилтын 14 хоногийн хугацаа өгсөн аж.

Тодруулбал, энэ сарын  8-ныг хүртэл байгууламжийг өргөтгөсөн туршилтын байдлаар ажиллуулж, түүний дараа улсын комисс бүрэн хүлээн авах эсэхээ шийдэх юм байна. Өргөтгөлийн ажлаар Замын-Үүдэд байрлах Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн аж.

Ингэснээр импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх техникийн нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

Тус байгууламж өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн бага хэмжээгээр шингэн түлш шилжүүлэн ачилт хийсээр сардаа 10-20 мянган тоннд хүрсэн ажээ. Өртөтгөлийн ажлаар нэг сард 40 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих техникийн нөхцөл бий болж буйг албаныхан онцолсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих