Зүүн чиглэлийн төмөр зам барих тендерт Японы “Ниппон Коэй” компани шалгарлаа

Төрийн өмчийн хорооноос мэдээлснээр “Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд 2013 онд эхлэсэн Таван толгойгоос урагш Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх  төмөр замын далангийн ажил өнөөдрийн байдлаар 78 хувьтай үргэлжилж байна”.

Мөн энэ ажлын хүрээнд Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг чиглэлд шинэ төмөр зам барина.

Харин зүүн чиглэлийн төмөр замыг барих тендерт Японы “Ниппон Коэй” компани шалгарсан байна.

Б.ЭРХЭМСЭГ

ЭХ СУРВАЛЖ: WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих