Керри Аббасад дарамт үзүүлж байна гэжээ

d79f0b822bdf4b7cgreat  Палестин Израилийн энх тайвны цар хүрээн дэх шилжилтийн гэрээнд гарын үсэг зурах саналыг зөвшөөрүүлэхээр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Палестины Ерөнхийлөгч Махмоуд Аббасад дарамт үзүүлж байна гэж Палестины албан тушаалтан 4-нд илэрхийлсэн байна.

Жон Керри мөн өдөр Иордан голын баруун эрэгт Палестины Ерөнхийлөгч Аббастай хэлэлцээ хийж, хэлэлцээнд өнө мөнхийн энх тайвныг төсөөлсөн агуулга бүхий бүдүүвч хэлэлцээрт Аббас гарын үсэг зурах санал гаргажээ. Уг бүдүүвч хэлэлцээр хүчинтэй болсон хугацаанд Израиль оршин суух цэг байгуулах бүх ажлаа зогсоох хэрэгтэй гэж Аббас гарын үсэг зурах урьтал нөхцөл болгон дурдсан байна гэж дээрх албан тушаалтан мөн хэлжээ.

Мөн өдөр Рамаллад болсон хэвлэлийн бага хурал дээр Жон Керри хэлэхдээ, Аббастай хийсэн хэлэлцээ Палестин Израилийн өнөөгийн энхийн хэлэлцээрт “ахиц олгосон” байна. “Энэхүү ахиц нь бүдүүвч хэлэлцээр тохиролцоход боломж өгчээ. Бүдүүвч хэлэлцээр нь Палестин Израилийн энхийн хэлэлцээрийн гол сэдэвтэй холбогдох бөгөөд ирээдүйн энхийн хэлэлцээрт суурь тавих болно” гэжээ.
Энэхүү ахицын талаар Жон Керри бодит тайлбар хийсэнгүй.

/Анар/ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих