Монголд ганцхан байгаа туяаны аппарат засагдаж дуусахыг хүлээсээр ахиад хэдэн хүний амь цааш харах бол

c7ba0a917f5ca1c4big

Монголд ганцхан байгаа туяаны аппарат засагдаж дуусахыг хүлээсээр ахиад хэдэн хүний амь цааш харах бол? гэж Эрүүл мэндийн сайдаас ахин дахин асуумаар байна.

Амьдрах итгэл хайрлаж байгаa олон хүмүүс,  хайртай хань ижил, үр хүүхэддээ гээд  амьдралын хором бүхэнд шимтэн дурлавч  аймшигт өвчинтэйгөө тэмцэж чадахгүй болчихсан иргэд тусламж эрэн төрийн чихрүү хашгирсаар байна.

Монголдоо ганцхан байдаг  туяа эмчилгээний аппарат эврээд багагүй хугацаа өнгөрч байгаа.Өнгөрсөн зунаас хойш аппарат засагдахыг хүлээж өвчиндөө шаналж цөхөрсөн иргэд яахаа мэдэхгүй аргаа барахдаа  “Төрийн чих” гэх Шинэчлэлийн засгийн газрын  “11-11 төв” -д өдөр алгасахгүй энэ тухай гомдол мэдүүлсээр аппаратыг яаралтай засч, арга хэмжээ авч өгөхийг хүсэж  олноороо хандах болсон байна.

Харин Эрүүл мэндийн яамнаас “Уг аппаратыг засахаар Чех улсын мэргэжилтнүүд ажиллаж байгаа төдийгүй шинэ аппарат авах, сонгон шалгаруулалтын тендер зарлагдаж, гэрээ байгуулсан” гэж тодорхой авсан арга хэмжээ авсан юм байхгүй товчхон хариулт өгч суугаа.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих