Анх удаа орон сууц худалдан авсан иргэд 10 хувиа эргүүлэн авах эрхтэй

oron-suuts

Анх удаа шинээр орон сууц худалдан авсан иргэд 30 сая хүртэлх төгрөгийн төлөлтийн 10 хувийг эргүүлэн авах эрхтэй аж.

Хамгийн гол Хүн амын орлогын албан татвар төлдөг байх ёстой юм байна. Энэ дагуу дүүргүүдийн татварын хэлтэс нэгдүгээр сарын 1-нээс Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хүлээн авч эхэлсэн байна.

Түүнчлэн иргэд орон сууцаа ямар мөнгөөр худалдаж авснаа баталгаажуулах ёстой юм байна.

Бүрдүүлсэн бичиг баримтаа харьяа дүүргийнхээ татварын хэлтсүүдэд 2-р сарын 15-ны өдөр хүртэл өгөх боломжтой бөгөөд дөрөвдүгээр сараас буцаан олголтын мөнгийг олгох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих