Өглөөний ажил хэрэгч зөвлөгөө: Хэзээ ч битгий эргэж хар

205cf54a21110d17de4df85a80ff02fd8f2e5948Дэлхийн хүмүүс Английн өдгөө амьдарч байгаа тэрбумтнуудаас хамгийн сайн таньдаг нь сэр Ричард Брэнсон биз ээ. Анхны бизнесийг нь шатаасан туулайнуудыг алж зараад зардлаа нөхсөн хэмээн өөрийн “Бэрхшээлийг хая, хийж бүтээцгээе” номдоо бичсэн байдаг энэ эрхмийн түүхийг бид өмнө нь “Бизнесийн түүх” булангаараа ЭНД ДАР хүргэж байсан.

Оюутан цагтаа “Оюутан” сонинг эрхлэн гаргаж анхныхаа далайцтай бизнесээ эхлүүлж байсан тэрээр “Виржин Рекордс”, “Виржин Атлантик” зэрэг салбартаа тэргүүлэгч компанийг байгуулсан юм. Түүний эзэмшдэг “Виржин Атлантик” компани гэхэд өдгөө 50 мянган хүнийг ажлын байраар хангадаг ажээ. Дэлхийн тэрбумтнуудаас хамгийн их эрсдэлтэй алхмыг хийдгээрээ ч тэр алдартай юм. Түүний Английн бизнест оруулсан хувь нэмрийг Хатан хаан Элзибета өндрөөр үнэлж “Сэр” хэргэмээр шагнасан билээ. Ричард Брэнсон  “Бид заримдаа хожиж, заримдаа алдаж л байдаг. Хожсон үедээ таларх. Харин алдсан үедээ битгий харамсаарай. Хэзээ ч битгий эргэж хар. Би өнгөрснийг өөрчлөх боломжгүй гэдгийг мэддэг ч гэсэн түүнээс сургамж авахыг хичээдэг.

Олон хүмүүсийн зорилго маш даруухан байдаг ч, та ямар зорилготой байх нь хамаагүй, түүнийхээ төлөө тэмцээрэй. Зоос хаяж азаа үзэх гэх мэт эрсдэлээс үргэлж болгоомжлох нь зүйтэй ч үргэлжийн амар амгалан, тайван амьдралыг илүүд үздэг бол ялалтын амтыг мэдэрч чадахгүй гэдгийг санаарай” хэмээн бидэнд зөвлөжээ.

Тиймээс алдсан алдаанаасаа сургамж авахаас эргэж харах хэрэггүй биз ээ. Хэрвээ түүний сонирхолтой зөвлөгөө болон бизнесийнх нь түүхийг уншихыг хүсвэл. “Ричард Брэнсон БЭРХШЭЭЛИЙГ ХАЯ, ХИЙЖ БҮТЭЭЦГЭЭЕ” номыг уншаарай. Энэхүү номыг монгол хэлээр орчуулан хэвлүүлсэн хүмүүст талархлаа илэрхийлье.

ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕССНЬЮС МН


URL:

Сэтгэгдэл бичих