Тахарын албын даргын суудалд хэн тухлах вэ

ser od darga

Шинэ оноос хэрэгжиж эхлэх хэд хэдэнд хуулийн дотор “Тахар” гэдэг үг яваад байгаа. Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн улс дамнасан ялтныг гадаад улсад шилжүүлэх, шилжүүлэн авах үйл ажиллагааг ч тэд хариуцах юм. Тахарынн албанд 500 хүн ажиллахаас одоогоор 250 хүн материалаа өгөөд байгаа бөгөөд хэн удирдах бол гэсэн асуулт олны анхаарлыг татаад аргагүй татаж байгаа.

Тэгвэл Тахарын тухай бор шувуу нисэж  Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга асан, хурандаа О.Сэр-Од, ЦЕГ-ын Төв архивын газрын дарга Ц.Азбаяр, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга асан, хурандаа Н.Амарзаяа нарын нэр яригдаж байна.

Эднээс хамгийн магадлал өндөртэй нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн  ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга асан, хурандаа О.Сэр-Од гэнэ.

Харин Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга асан, хурандаа Н.Амарзаяагийн хувьд түүнийг хөрөнгө, орлогоо мэдүүлэлгүй, нуун дарагдуулсан хэмээн ажилгүй байгаа юм. Тахарын Ерөнхий Газрын байрны асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа бөгөөд эхний ээлжинд ШШГЕГ-ын нэг хэсэгт байршуулахаар болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих