Хувийн санал хүсэлт тавиад ч уулзах боломж олдоод байдаггүй алдарт зөн билэгтэнтэй уулзах цорын ганц боломж

Ирж буй Хөх морин жилийг монгол хүн бүр бэлэгдэж байгаа энэ цаг мөчид Зөн Билгийн Тулааны ялагч Дмитрий Волхов монголд 3 хоногийн хугацаатай ирж мэддэг чаддаг бүхнээ хүмүүст зориулж, буяны үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Тэрээр “Хавдар судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлж буй хавдрын өвчтэй бяцхан үрсэд сэтгэлийн дэм хайрлаж, энергээсээ хуваалцан, тус эмнэлгийн аура бүрхүүлийг цэвэршүүлэхийн дээр бодит тусламж үзүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Мөн хүүхдийн энерги шингэсэн ариун газар болох Монголын Хүүхдийн Ордонд 2014 оны 01 сарын 11-ний өдөр дараах сэдвээр лекц унших юм.

Үүнд:“Хүн бүрт өөрийгөө нээх чадвар бий”, “Далд хүч ба энерги”, “Зөн билэгтний тусламжтайгаар дотоод энергиэ хэрхэн хөгжүүлэх вэ”,  “Эерэг болон сөрөг энерги”, “Мэдлэгт хүрэх зам-өөрөө өөртэйгөө тулж ажиллах”, “Байгаль эх дэлхийтэй уусан зохицож үр шимийг нь хүртэж амьдрах”, “Далдыг харах , зөн билэг гэж юу вэ?”,”Ардын дом аргаар яаж ажиллах вэ?”,” Дотоод хүчний орон зайтай болох” гэсэн сэдэвтэй байх юм. Дашрамд дуулгахад, лекцэнд суусан бүх хүмүүстэй гар барин энергээсээ хуваалцаж, 30 азтанг шалгаруулж, тэдэнд өөрийн шившлэгтэй чулуун бугуйвчаа бэлэглэх юм байна. Лекцийн тасалбар 30000 төгрөгний үнэтэй юм.

Арц галаар аливаа зүйлийг нэвт хардаг түүний далд авьяасыг гүйцэж гарах зөн билэгтэн байхгүй гэдэг. Тиймдээ ч улс үндэстэн бүрээс нэг дор цуглан зөн билэг, далд авьяасаараа хүч сорьдог Зөн Билгийн Тулааны  Болор гарыг гартаа лав атгаж чадсан тэрээр хамгийн залуу бөгөөд хамгийн алдар нэртэй цагаан талын зөн билэгтэн төдийгүй  бөө юм.

Тэрээр мөн 2014 оны 01 сарын 12-ний өдөр Туушин ресторанд VIP хүлээн авалт хийх бөгөөд үүнд оролцсон хүн бүрт шившлэгтэй чулуун бугуйвч эд зүйлээсээ өгөх юм. Хамтдаа үдшийн зоог барьж, урлагийн тоглолт үзэнгээ ойр дотно уур амьсгал, энерги хуваалцах, солилцох, хамтдаа зургаа авахуулах хамгийн таатай мөч энд бүрдэх юм байна. Энд нийгмийн чанартай асуултууд тавигдах бөгөөд ирэх Хөх Морин жилийн өнгө, олз омгийг тодорхойлон  далд хүчний боломжит зөвлөгөөг өгч, лекцэнд уншсан сэдвээрээ ярилцах юм. VIP хүлээн авалтын тасалбар 100 долларын үнэтэй гэнэ. VIP хүлээн авалтын тасалбар эрэлт ихтэй байгаа гэнэ. Учир нь цагаан сарын өмнө ажил үйлсээ тэгшитгэх гэсэн энергийн алдагдлаа нөхөн сэргээж, ирэх ондоо аз хийморь бэлгэдсэн хүмүүс Дмитрий Волховыг монголд урин авчирч буй Их Халуун Сэтгэл төрийн бус байгууллагад тасалбараа түрүүлж захиалаад эхэлсэн байна.

Онцлон дурдахад, хувийн санал хүсэлт тавиад ч уулзах боломжгүй байдаг алдарт зөн билэгтэнтэй уулзах цорын ганц боломж 2014 оны 01 сарын 10-аас 01 сарын 12-ний өдрүүдэд олдох бөгөөд ганцаарчилан буюу өрх гэрийн тухайлсан уулзалтаараа 15 хүнтэй л уулзана гэсэн байна. 2 өдрийн турш 15 өрх айл, сар шинийн өмнө гэр бүлийнхнийхээ барцад саадыг тууж, ирэх Хөх Морин жилийнхээ ноён нурууг даатган, ажил алба бүх зүйлийнхээ замыг засуулах боломжтой юм байна. Дмитрий Волховтой холбоотой мэдээллийг “Их Халуун Сэтгэл” төрийн бус байгууллагаас 89004444 гэсэн утсаар авч болох юм. Мөн 1950 лавлах утсаар болон 89004444, 89044404 утсаар тасалбар захиалж болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих