“Макс Өргөө” ХХК-ын барилгаас тулгуур төмөр унаж 3-р эгнээгээр явж байсан машины дээр унаж жолоочийн амь насыг авч одлоо

Дөнгөж саяхан Тэнгис кино театрын өмнөхөн баригдаж буй “Макс Өргөө” ХХК-ын баригдаж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж 3-р эгнээгээр явж байсан машины дээр унаж, дотор нь явсан жолооч нас барсан бас нэгэн харамсалтай хэрэг гарлаа.

Сүүлийн жилүүдэд нийслэлд барилгын ослын улмаас эрүүл мэнд цаашлаад цаг бусаар хорвоог орхиж буй хохирогчдын тоо нэмэгдсээр байна.

Баримт сөхвөл Тэнгис кино театрын өмнө баригдаж буй барилгаас тулгуур төмөр унаж, цэл залуухан хөвгүүний амийг авч одсон.

Саппорогоос Гэмтлийн эмнэлэг өгсөх замд баригдаж байсан барилгын кран зам хөндлөн гарч байсан бяцхан охины толгой дээр унаж мөн амийг нь авч одсон.

Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо Зайсангийн “American school” сургуулийн чанх хойно байрлах “Roma Investment” компаний 12 давхар барилгын 11 давхраас мөн л тулгуур төмөр төмөр унаж, 17-хон настай хүүгийн тархинд  хүнд гэмтэл учруулсан  гээд харамсалтай хэргүүд шил шилээ даран хөвөрсөөр байна.

Б.ЭРХЭМСЭГ

ЭХ СУРВАЛЖ: WWW.FACT.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих