Авто машиндаа бэлэн мөнгө, овор ихтэй зүйл орхихгүй байхыг анхаарууллаа

005c3b0dd797d2a3big

 

    БГД-ийн 20-р хорооны “Москва хорооллын урд дугуй засварын гадна иргэн 43 настай эмэгтэй Т-ийн автомашинаас гар цүнхтэй бэлэн биет 2,800,000 төгрөг алдагдсаныг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Сар шинэ болох гэж байгаатай холбоотой иргэд бэлэн мөнгийг их хэмжээгээр биедээ авч явах нь ихэссэн. Тэгвэл энэ үеэр халаасны хулгай ихээр гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Иргэн та өөрийн биедээ их хэмжээний мөнгөтэй явахгүй байх, улмаар автомашиндаа овортой, үнэ бүхий зүйл орхихгүй байхыг ч анхаарах нь зүйтэй юм.


URL:

Сэтгэгдэл бичих