Сансарт “хуушуур хайрах” боломжтой юу

Олон Улсын Сансарын Станцын шарсан төмс хамгийн их таалагддаг байсан гэсэн оросын сансарын нисгэгчийн үгнээс үүдэн Грекийн эрдэмтэд туршилт хийсэн байна. Европын Сансарын Агентлагийн санхүүжилтээр хийсэн туршилтаар дэлхийн таталцлаас 3 дахин их хүчний нөлөөн дор төмс шарж болно гэдгийг нотложээ. Гэвч сүүлд хэвлэгдсэн өгүүлэлд өмнөх амжилтыг үл харгалзан хэрэв ОУСС-т төмс шарвал тэр нь түүхийрнэ гэжээ. Аристотелийн их сургуулийн профессор Карапантиос том хэмжээний эргэлдүүлэгчийн тусламжтайгаар дэлхийнхээс илүү өндөр хэмжээний таталцлын нөхцөл үүсгэн төмс шарж үзсэн байна.

Харин дэлхийнхээс 3 дахин их хүчний нөхцөлд төмс төгс гэмээр шарагджээ. Мөн үүнд зарцуулагдах хугацаа ердийн нөхцөлийнхөөс 2 дахин бага, төмсний амт ч ердийнхөөс ялгагдахааргүй болсон байна. Туршилт хийсэн эрдэмтэд секундэд нэг удаа эргэлдэх үйлдвэрлэлийн, эсвэл секундэд хоёр удаа эргэлдэх гэр ахуйн шарагчийн патент авахаар шийдсэн гэнэ. Гэхдээ хоол хүнсэнд ийм аргаар чанах боловсруулалт хийх нь шарахаас илүү үр дүнтэй байна хэмээн таамаглаж байна. Энэ аргыг ирээдүйд сар болон Ангараг гаригт хоол болосвруулахад ашиглах боломжтой юм.

Тэгвэл Би Би Си мэдээллийн агетлагийн Филип Болл жингүйдлийн нөхцөлд төмс шарах боломжгүй гэжээ. Дэлхий дээр төмс шарах үед тосон доторхи конвекцийин үзэгдэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Тос, ус мэтийн шингэн бодисыг халаах үед түүн доторхи халсан молекул хөөрөх, бага темпертуртай хэсэг доошлох хөдөлгөөн буюу хүндийн хүчний нөлөөгөөр үүсэх конвекци нь хоол хүнсийг боловсруулахад шаардагдах дулааны шилжилтийг үүсгэдэг. Тэгвэл жингүйдлийн нөхцөлд ийм шилжилт явагдахгүй учир шарсан төмс бүрэн болохгүй, түүхийрнэ.

Дашрамд дурдахад эргэлтийн тусламжтайгаар жингүйдлийн нөхцөлд зохиомол таталцал үүсгэх боломжтой. Энэ тухай 2001 оны сансарын их аялал кинонд дүрслэгдсэн байдаг. Үүнтэй адил аргаар Грекийн эрдэмтэд дэлхийн нөхцөлд илүү богино хугацаанд төмс шарах аргыг нээсэн гэж хэлж болох боловч ОУСС-д ч мөн адил энэ аргаар зохиомол таталцал үүсгэж, “хуушуур хайрах”  боломжтой санагдана. Харин энэ тухай эх мэдээлэлд дурдагдсангүй.


URL:

Сэтгэгдэл бичих