Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 27-32 хэм, Хараа, Туул, Тэрэлж   голын сав газраар 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 21-23 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


URL:

Сэтгэгдэл бичих