Увс аймаг дахь “Эрчим” ХК нүүрсний уурхайг түр зогсоолоо

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн Бөхмөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй “Хотгор шанага” ХК, “Хотгор” ХК, “Эрчим” ХК нүүрсний уурхайн ажилтай газар дээр очиж танилцлаа.

Одоогоор дээрх нүүрсний уурхайгаас “Хотгор шанага” ХК, “Хотгор” ХК хэвийн ажиллаж байгаа бөгөөд “Эрчим” ХК уурхай зөрчилтэй байсан тул үйл ажиллагааг нь түр зогсоосон юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын “Хар алтат” багийн нутагт орших А-5696 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд нүүрс олборлох үйл ажиллагаа эрхэлж буй “Эрчим” ХК-д “Ашигт малтмалын тухай”, “Газрын хэвлийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай” багц хуулийн хэрэгжилтийг хангаагүй зөрчил илэрчээ. Үүнд:

-Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний 2013 оны хөтөлбөргүй ажиллаж байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 6 дугаар сарын зүйлийн 6.1 дэх хэсэг.

-Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлж зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг.

-Уурхайг хүлээж авах комисс ажиллуулаагүй байгаа нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг.

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хуулсан хөрсөө овоолсон, БОНБНҮ-нд заагдсан нөхцөл шаардлагыг биелүүлэн ажиллаагүй нь  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” хуулиудыг тус тус зөрчсөн учир “Эрчим” ХК зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоож экскаваторийн явах эд ангий лацдажээ.


URL:

Сэтгэгдэл бичих