Д.Сүхбаатарын хөшөө хаачих вэ

Хуучин “Сүхбаатарын талбай” гэлцдэг байсан нийслэлийн төв талбайг өдгөө Эзэн богд Чингис хааны нэрэмжит болгосон. Талцаж байж өөрчилсөн нэрийн дор тухайн үедээ Д.Сүхбаатар жанжины хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй гэж байсан ч ойрын хэдэн өдөр жанжины хөшөөг нүүлгэх гэж байгаа тухай мэдээлэл цахим хэвлэлээр яригдах болсон.

Тэгвэл энэ талаар  НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтараас тодруулахад, “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай  хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбар өгсөн бол Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй гэсэн байна.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих