АТГ-ЫНХАН Ч.ХҮРЭЛБААТАРЫН АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ХЭРГИЙН СЭЖҮҮРЭЭС ЛАВ АТГАЛАА

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын талаарх мэдээллийг Цагдан хорих төвд хоригдож буй Анод-ын Н.Даваа өмгөөлөгчеөрөө дамжуулан АТГ-т хүргүүлсэн. Энэ тухай мэдээлэл гарсан даруйдаа Ч.Хүрэлбаатар луйварчид даврах болоогүй хэмээн яаран сандран тайлбар хийв. Гэхдээ ор тас үгүйсгэсэнгүй. Харин АТГ-ын мөрдөн байцаагчид Анод банк болон Сангийн яам, тэр дундаа Төрийн сангийн тухайн үеийн үйл ажиллагааны бичиг

баримт, данс тооцоог татан шалгаж эхэлжээ. Одоогоор Ч.Хүрэлбаатарт Эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Учир нь АТГ-ынхан дээрх байгууллагуудын гүйлгээ, баримт, зарим холбогдох албан тушаалтнуудаас байцаалт мэдүүлэг авах ажлаа гүйцэтгэж байгаа аж. Шалгах явцад сэжигтэй зүйл илэрвэл прокурорт мэдэгдэн эрүүгийн хэрэг үүсгэх гэнэ. Хэрэв Н.Даваагийн мэдээлснээр Ч.Хүрэлбаатар Санхүү эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Төрийн сангийн их хэмжээний мөнгийгАнод-оороруулж хүү бодуулж авдаг байсан нь нотлогдож эхэлвэл Эрүүгийн хуулийн 150-р зүйл анги болон дагавар 4-5 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэх талаар АТГ-ын эх сурвалж хэлж байна. Харин зарим улстөрчдийн узэж буйгаар Анод-ын Н.Даваагийн онилоод буй Ч.Хүрэлбаатар нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүн.

Н.Энхбаярын ОХУ-д Их өр-ийг төлсөн гэх шоуны гол дүрийн менежер байсан. СЭЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш Эрчим хүчний сайд, улмаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга гээд шат ахин дээшилсэн Ч.Хүрэлбаатарын тулгуур одоо нэгэнт муудсан. Н.Даваагийн хувьд байдал бараг л тодорхой болоод байгаа. Тийм болохоор үхэхдээ үхэр буугаа… гэгчээр харамсах, айх зүйлгүйгээр Ч.Хүрэлбаатарыг онилжээ.

МНӨ 
Xуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих