60 настай эмээ ихэр хүүхэд төрүүлжээ

81b3882a12a8f7f1big

 Энэ явдал 2010 онд Хятадын Хейфей хотод болжээ. Хятадын иргэн, 60 настай Шэн Хайлиний ганц охин нүүрсний утаанд угаартан золгүй тохиолдлоор амиа алдснаас хойш дахин үрийн зулай үнэрлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн аж. Өдий насанд энэ бол маш эрсдэлтэй зүйл. Ингээд эмэгтэй хиймлээр үр тогтоолгохоор шинжилгээ өгч, улмаар ихэр охин төрүүлсэн байна.

Хайлиний ярьснаар тэрээр нөхрийн хамт “ганц охиноосоо хойш амьд үлдэх бас ганцаардлаас ангижирахын тулд” ихэр хүүхэдтэй болохоор шийджээ.
Хятадын хүн амын хатуу бодлогоос зөрж Хайлинь түүний нөхөр хоёрт хиймлээр үр тогтоох ажилбарыг хийх болсон Хейфей хотын цэргийн эмнэлгийн эмч нарын шийдвэр ч ер бусын байв.
Одоо охид хэдийн гурван ой өнгөрч яваа аж. Тэдний ээж 64 настай Хайлинь лекторынхоо ажлыг хийсээр байгаа бөгөөд “Бяцхан охиддоо өөрт байгаа бүхий л зүйлийг шавхан өгөхийг хүсч байна” хэмээн ярьдаг гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих