ДОХ-ын 150 дахь тохиолдол илэрлээ

doh_mongolia400-middleДОХ/БЗДХ-ын албанд урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын эсрэг бие илэрч онош батлагдлаа.

Ингэснээр ХДХВ-ын батлагдсан тохиолдол манай улсад 150 болж байгаа юм. Энэхүү үйлчлүүлэгч нь 35-39 настай, эмэгтэй. Биеийн байдал нь хэвийн. Тархвар судлалын ажил үргэлжлүүлэн хийж байгаа аж. ХӨСҮТ-д долоо хоногт дунджаар 1000 орчим хүн ХДХВ-ын шинжилгээ хийлгэдгээс 600 орчим нь сайн дураараа, үлдсэн нь эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахаар ханддаг байна. ДОХ-ын халдвар тээгчдийн 80 орчим хувийг эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэднээс 19 хүн нас баржээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих