Дорнодын дарга нар газар нутгийг минь гадныханд зарлаа гэж үү

БНСУ Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 30.000 га газар худалдаж авсан тухайгаа өөрсдийн “Industry & technology times” сайтдаа мэдээлжээ. Солонгос, Монголын Хөдөө аж ахуйн хөгжлийн санаачилга (СМХАА ХС) байгууллага эдийн засаг, ХАА-н тусгай бүс байгуулах зорилгоор уг газрыг худалдаж авах гэрээг Дорнод аймгийн удирдлагуудтай байгуулснаа дурдаад ингэснээрээ дотоодын хүнсний хомсдлоос гарах арга замаа олсноо онцолжээ. Учир нь БНСУ дотоодын буудайн хэрэгцээнийхээ 96 хувийг импортоор авдаг аж. Энэ мэдээлэл үнэн аваас манайхан түрээс нэрийн дор газар нутгаа зарж эхэлсэн юм биш байгаа гэх эргэлзээ төрж байна.

БИД ГАЗРАА ЗАРАХ ХҮМҮҮС БИШ

Энэ мэдээлэл үнэн эсэхийг тус аймгийн Засаг дарга Ц.Жанлаваас тодруулах гэсэн боловч утас нь холбогдсонг үй. Харин ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Манай аймгийн Халхгол сумын 200 га газарт Жишиг сангийн аж ахуй бай гуулахаар ХХААХҮЯ, БНСУ-ын Койка олон улсын байгууллага хамтарч төсөл хэрэг жүүлж байгаа. үнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэвэргэж бичиж байна. Уг төсөл дөрвөн сая долларын сан хүүжилттэй жилийн хугацаанд хэрэгжихээр энэ оноос ажлаа эхэлсэн. Солонгосчууд манайд гахай, тахиа, үнээ ний ферм барьж, тэжээлийн үйлдвэр бай гуулж, газар тариалан эрхлэх нөхцөл бүр дүүлж өгөх зорилготой. Нэг ёсондоо үлгэр жишээ сангийн аж ахуйтай болох юм. 1960-70-аад онд байгуулж байсан сангийн аж ахуйг дахин шинээр цогцлооно гэсэн үг. БНСУ-д ийм аж ахуй өндөр хөгжсөн байдаг. Манай орны 200-хан га газарт ийм том бүтээн бай гуулалт хийнэ гэдэг дэвшил. Бид газар нутгаа гаднынханд зарах хүмүүс биш. Өнөөдрийн байдлаар газар худалдсан гэсэн мэдээлэл надад хэн ч ирүүлээгүй. Улсын хөгжилд хэрэгтэй ажил хийх гэхээр ингэж улстөржүүлэх хэрэггүй байх гэв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих