“Дүнжингаравын хурд” уралдааны шинэ тов тодорлоо

4b7de4b40a96dc7ddbb5cc472596ff89_LМонголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” уралдааныг ирэх сарын 9-нд Цагаан хөтөлд зохион байгуулахаар товложээ.

Тус холбооны санал санаачилгын дагуу Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг хаврын болон зуны бүсийн уралдаануудын товыг энэ хуралдаанаар гаргажээ. ММСУХ-ноос “Дүнжингаравын хурд” уралдааныг хоёрдугаар сарын 23-нд зохион байгуулах урьдчилсан товтой байсан хэдий ч наашлуулж, хаврын тэргүүн сарын шинийн найманд /II.09/ болгосон бол хоёдугаар сарын 16-нд Өмнөговь, Өвөрхангай аймгуудад хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахаар боллоо.

Зуны бүсийн уралдааны хувьд зүүн бүс Дорнод аймагт, хангайн бүс Хөвсгөл аймагт, баруун бүс Ховд аймагт, төвийн бүс Дундговь аймагт, мөн Баянхонгор аймагт бүсийн уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлээд Засгийн газарт өргөн барихаар болжээ. XVII жарны ялгуусан хэмээх модон Морин жилд ММСУХ-ны санал санаачилгын дагуу Засгийн газрын шийдвэрээр найман бүсийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Д.Өлзий

montsame


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.