“Автобус I”-ийн ажилчид ажил хаялтаа үргэлжлүүлж байна

“Автобус I” компанийн ажилчид өчигдрөөс эхлэн ажил хаялт зарлаад байгаа бөгөөд өнөөдөр ч үргэлжлүүлж байгаа аж. Тэд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа ажил хаяж байсан бөгөөд энэ удаад цалингаа нэмүүлэхийг хүсчээ. Мөн компанийн алдагдлаа ажилчдын цалингаас суутгаж авдаг асуудал, нэмэгдэл урамшууллаа бүтэн олгохыг хүсч байгаа юм.

Энэ талаар удаа дараа компанийн удирдлагуудад хандсан ч тоогоогүй байна. Тус компани Улаанбаатар хотын 10 гаруй чиглэлд үйлчилдэг. Одоогоор “Автобус I” компанийн удирдлагуудын хамаатан садангийн хүмүүсээс бүрдсэн долоо автобус ажилд гараад байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих