Дмитрий Волхов маргааш ирнэ

Зөн Билгийн Тулааны ялагч Дмитрий Волхов ирж буй Хөх Морин жилийг угтан манай оронд ирж, олон нийтэд зориулсан лекц уншихаар болоод байгаа билээ. Тэрээр маргааш Буянт Ухаа онгоцны буудалд буух юм байна.

 Цагаан сарын өмнөхөн ирж байгаа учраас ирэх жилдээ алба ажил, амин хувийн асуудал, эрүүл мэнд, бизнесийн тал дээр тус дэм хэрэгтэй байгаа хүмүүстэй тусгайлсан буюу VIP уулзалт, хүлээн авалтыг зохион байгуулахаар болсон байна. Энэ арга хэмжээнд оролцох хүний тоо хязгаартай байгаа бөгөөд энд оролцсон хүмүүс Дмитрий Волховтой хамт үдшийн зоог бариж, урлагийн тоглолт үзэх юм. Хамгийн чухал нь Дмитрий Волхов хүн бүртэй дотночлон уулзаж, хамтдаа зургаа авахуулан, зарим зөвлөгөөг өгөх юм байна.

Мөн өөрийн бэлдэж авчирсан шившлэгтэй эрдэнийн чулуугаа хүн бүрт өгч, энергиэсээ хуваалцан, ардын домыг хэрэглэх аргыг зааж, энерги, далдын хүчний бүх л боломжит аргуудаас хэлж өгөх юм байна. Мөн лекцэнд уншсан сэдвээрээ ярилцаж, нийгмийн чанартай асуултанд хариулна.

VIP хүлээн авалтын тасалбар 100 долларын үнэтэй гэнэ. Мэдээллийн зууч 1950 болон 89004444, 89044404 гэсэн утсаар үнэгүй хүргэж өгч байгааг дуулгая. VIP хүлээн авалтын тасалбар эрэлт ихтэй байгаа гэнэ. Учир нь цагаан сарын өмнө ажил үйлсээ тэгшитгэх гэсэн энергийн алдагдлаа нөхөн сэргээж, ирэх ондоо аз хийморио бэлгэдэх гэсэн хүмүүс хүлээн авалтанд орох илүү сонирхолтой байгаа юм.

Дашрамд дуулгахад, ганцаарчилсан буюу тусгайлан цаг авч уулзах уулзалтанд орох хүмүүсийн тоо одоо маш цөөхөн үлдээд байгаа юм байна. Дмитрий Волховын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 89004444 гэсэн утсаар авч болно.


URL:

Сэтгэгдэл бичих