Монголын парламент хоёр танхимтай болж доод танхимд нь баасан авгай, “гомо” Нараа нарын “Ард түмний төлөөлөгчид” залрах л дутаж гэнэ

Парламент хоёр танхимтай болох тухай асуудал дарга нарын амнаас цухалзаж эхэллээ. Санаачлагчид нь МАНАН зүгийн л хүмүүс юм болов уу даа. Харин яагаад гэдгийг “ард түмний эрх ашгийн тулд” гэсэн өнөөх улиг болсон жижүүрийн үгээр тайлбарлаж байна билээ. Төрийн эрхэнд гарсан этгээдүүд дөрвөн жилин турш хэмжээгүй эрх эдлээд, дур зоргоороо хууль батлаад, нэг хүний үззэмжээр шүүх засаглалыг томилоод ер нь л нэг болохгүй бүтэхгүй юм хийгээд болж өгөхгүй байгаа учраас “ард түмний хяналт” гээч юм зайлшгүй хэрэгтэй байна гэнээ.

Тэр ард түмний хяналтын үүргийг доод танхим гүйцэтгэх аж. Өөрөөр хэлбэл буруу зөрүү зүйл хийчихвий гээд хажууд нь хараад сахиад сууж байх юм шиг байна. Эр нөхрөө архи уучих вий, өөр хүүхэн рүү явчих вий гээд цагдаж захирч байдаг айлын эхнэр маягийн л юм уу даа. Тэр “доодох”-доо хэн хэнийг оруулж суулгахаа ч сэмхэн ярьцгааж буй гэнэ.
Хамгийн эхлээд жижиг намуудын төлөөлөгчид “хувь хүртэх” нь. Сонгууль болгонд хоёр том намын “атаман”-уудад саналаа луйвардуулчихлаа гэмээр усан нүдлээд зарга заальхай хийж явдаг “жижиг гарууд”-ын хувьд дээр нь биш ч гэлээ доор нь суух завшаан олдох юм даг уу даа. Арав, магадгүй түүнээс  ч илүү хувиар сонгогчдын саналыг авсан хүн урьд нь орь хоосон хоцордог байсан бол одоо ордонд “залрах” аж. Цаашлаад иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөлөгчид “морилох” сурагтай. Өнөөх “уруул” Магнай, “боевик” Баасан авгай, жендерчин Зана… Гадаа гудамжинд хоолойгоо сөөтөл орилж төрий нордныг гороолж явсан “баатрууд”-ын хувьд ялалтын тугаа өргөх боломж тохиох нь гарцаагүй боллоо. Бүр нийгмийн бүхий л анги, давхарга, янз бүрийн бүлгийг төлөөлсөн хүмүүс багтана гэж байгаа. Ингээд бодохоор ажилчин, малчин, бизнесмен, эрэгтэй, эмэгтэй, өндөр настан, хүүхдийн гээд л өнөөх Христ, Будда, Лалын шашныхан бүр цаашлаад биеэ үэнэлэгчид, ижил хүйстэн, хулгайч нарын “төлөөлөгчид” энэ доод танхим гэдэгт багтах нь ээ гэж ойлгож болохоор.
“гомо” Нараа, “манин” Гамбууш хоёр төрийн ордонд заларчихаад зурагтаар хууль яриад сууж байвал гайхах хэрэггүй л болох нь. Дарга нарын яриад байгаа доод танхим гэдэг нь ой тойнд нэг иймэрхүү л буугаад байх юм. Нэрэндээ “ард түмний хяналт” гэгдэвч нэдэр дээрээ төр засагт гомдож гуниж туниж явдаг хүмүүсийг аргадаж тайтгаруулах гэсэн арга ядсан хэрэг гэлтэй. Хуучин 76 юу хийх бол гэдэг л их сонин.
Ордон дотор “ард түмэн” байх болохоор худлаа үнэн ч гэсэн сонгогчидтойгоо уулздаг, ярьдаг байсан нь одоо өнгөрөв бололтой. Тэгэхээр тэд маань тэнгэрт гараад явчихсантай л адил болно гэсэн үг. Угаасаа ч жирий нбиднээсээ тасархай байсан тэд ч бүр тасарлаа л даа. Өнөөх “доод танхмын доодчуул” нь төрийн ордонд хөл тавиутаа бас л нисээд алга болно биз. Ядаж л татвар төлөгчдийн нуруун дээр бөөн ачаа нэмэгдэх нь. Доод гэсэн тодотголтой хэдий ч дээд зиндаанд гарч байгаа болохоор цалин пүнлүү авч таарна, хар бор ажлаа өөрсдөө хийгээд гүйлтэй нь биш хажуудаа туслахтай тэр нь цалинтай байж таарна, унаа тэрэг, утас шөрмөс, орон байр гээд юу эс мундах вэ.
Өмнө нь далан зургаан гишүүнээ арай ядан тэжээж байсан улс орон маань дахиад баахан “хоолны сав” нэмэгдэхээр яанаа. Зарим дарга нар “Урьд нь мөнгө санхүү муутай байсан болохоор ганц танхимтай байсан, одоо овоо хэдэн төгрөгтэй болсон юм чинь хоёр танхимтай болъё” гэж их сонин юм яриад байгаа.Утга нь “хэдүүлээ нийлээд идье” гэсэн үг биш үү.
“Та нар гудамжинд жагсаал магсаал хийж бид нарыг байлгаж ичээгээд хэрэггүй ээ. Наашаа дэргэд ороод ир. Хуйвалдъя, хувааж авъя”. Жагсаад тэмцээд явж байхад нь мөнгө өгвөл тусгүй юм болно гэдгийг мэдэж байгаа болохоор бодож олсон мэргэн арга нь энэ байх л даа. Түүхээс үзвэл хоёр танхимтай парламент бүр Богд хаант Монгол улсын үед байсан юм билээ л дээ. Монголын тусгаар тогтнолыг устгах гэсэн агуулга бүхий Чен И-гийн 64 зүйл гэгч бичгийн доод хурлын гишүүд эсэргүүцсэн боловч дээд хурал нь зөвшөөрөөд баталчихсан нэг гашуун түүх бий. Энэ доод хурал нь улс орны амьдралд дэвшилт үүрэг гүйцэтгэж чадаагүйг үзэхэд ор нэрийн төдий л зүйл байсан юм болов уу даа.
Ер нь ямар ч үед доод түвшнийхэн нь дээд түвшиндээ л захирагддаг нь ойлгомжтой биз дээ. Өнөөгийн монголын төр засаг, парламент шинэчлэгдээгүй байгаа цагт хоёр байтугай хорь гучин танхим байгаад ч нэмэргүй гэдгийг эрүүл биетэй саруул ухаантай бүхэн ойлгож мэдэрч байгаа шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих