“Сочи-2014”-ийн үнэлэмж

“Сочи-2014”-ийн дурсгалын зүйлс ийм үнэтэй

“Сочи-2014” олимпийн бамбар дуудлага худалдаагаар 3000 долларын үнэ хүрч олныг гайхашруулаад удаагүй байхад бас нэг дуулиан дэгдээв. Учир нь бамбар залагчийн өмсгөл 15 мянган “ногоон”-ы үнэ хүрчээ. Энэ нь ойролцоогоор хагас сая рубль гэсэн үг. Олимптой холбоотой бусад зүйлсийн ханш таны сонирхлыг татаж байгаа нь лавтай.

Олимптой холбоотой эд зүйлсийг албан ёсны эрхтэй борлуулагчдын шилэн хоргонд олимпийн бэлгэдлүүд, бичиг хэргийн зүйлс, соронз дэлгээтэйгээс гадна өлгүүрт нь хувцас хунар байх. Дурсгалын зүйл 25-900 рублийн хооронд байгаа бол сахиус бүхий чихмэл тоглоом 1000-2500 рублийн үнэтэй ажээ. Сочигийн олимп эхлэхээс жилийн өмнө спорт сонирхогчдод зориулсан монетан зоосны тухай яриа гарсан. Оросын банк тус наадамд зориулан, алт, мөнгөн зоос гаргахаа илэрхийлсэн билээ.

Сорьцоос шалтгаалан, монетон зоосны дундаж ханш 1300 “ногоон”. 999 сорьц бүхий (200 рубль) алтан зоосыг 83 мянган рублиэр худалдан авч болох гэнэ. 925 сорьцтой мөнгөн зоос 3,5-5000 рубль. Тэгвэл алтан, 10000-ын тэмдэгтэй зоос 2,6 сая рублийн ханштай. “Сочи-2014” олимпийг ЗБХ-ны тэрг үүн Дмитрий Чернышенкогийн өгүүлснээр олимпийн марк ч гэсэн дуудлага худалдаагаар өндөр үнэ хүрэх нь зайлшг үй гэнэ. Ердийн үнэ нь 25 рубль тус маркнууд дуудлага худалдаа, интернет захиалгаар 2-3 дахин өсөх аж.

Дугтуйны хийц өвөрмөц, хүссэн үедээ хэрэгтэй хүндээ захидал явуулахад саадгүй хүрнэ. Гурван дугтуй нийлээд 4,5 мянган рублийн үнэтэй аж. Давтагдашгүй хийц, уран санаа Сочигийн олимпийн маркуудад шингэжээ. Дээр өгүүлсэнчлэн энгийн нэг ширхэг марк 200 рубль байсан бол энэ удаагийнх тэс өөр. 50 еврогийн үнэ хүрсэн энэхүү маркны ханш алдарт тамирчдын нүүр царайнд л байгаа юм. Өөрөөр хэлбэл, Илья Ковальчук, Александр Овечкиний зурагтай маркнаас шүтэн бичшрэгчид нь худалдан авахаас татгалзахгүй биз ээ.

“Сочи-2014”-ийн албан ёсны түншүүд өөрийн бараа бүтээгдэхүүнд олимпийн лого, сахиусыг тусгай зөвшөөрөлтэйгөөр ашиглах нь мэдээж. Тухайлбал, “Samsung” олимптой холбоотой тэмдгээ 230 доллараар зарсан байна. Тэгвэл “Coca Cola” таван өнгийн сувенирийг гаргаж, “Сочи-2014” гэсэн бичгийг тамгалсан. Тэдгээрийн нэг нь 275 доллар. Түүнчлэн таван стакан 215 “ногоон”-ы үнэ хүрчээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.