Тамхинаас гараад жингээ барьж болно

46185_85442

Та тамхинаас гарахаар шийдсэн боловч биеийн жин нэмэгдэхээс санаа зовж байгаа биз дээ.

Тийм ээ. Ихэнх хүмүүс тамхинаас гарсны дараа зарим зүйлээс шалтгаалж биеийн жин нэмэгдэх байдал гардаг. Жин нэмэгдэх шалтгаан нь :

• Тамхи татдаг хүн амандаа юм зажлаад дадчихсан болохоор тамхи татахаа зогсоосны дараа юм идэж тамхиа орлуулдаг.

• Тамхи нь хүмүүсийн амт мэдрэх мэдрэмжийг минчрүүлэн агшаадаг, хүмүүс тамхинаас гарсны дараа хоол хүнсний амтыг жинхэнэ мэдэрч эхлэх болно.

• Хүн тамхинаас гарсны дараа биеийн бодисын солилцоо тамхи татдаг үеийнхээс удаан болдог учир никотин нь кофеинтэй адилаар хүний биеийн бодисын солилцоог түргэтгэх үүрэгтэй байдаг. Иймээс таны хоол идэх хэмжээ тамхи татаж байсан үеийнхтэй адил байсан ч жин чинь нэмэгдэх болно.

Тиймээс тамхинаас гарсны дараа биеийн жин ердөө 3 кг орчим нэмэгдэнэ. Хэрэв юм идэхээр тамхи татахыг орлуулбал биеийн жин чинь 3-10 кг нэмэгдэх болно. Та таргалаад, хувцас бүхэн нь багадаад хэцүү болно тийм үү?

 

Хэрхэн эрүүл мэнд тамхинаас гарах вэ?

Нэгэнт та тамхинаас гарахаар шийдсэн бол жин нэмэгдүүлэхгүй байх нэг арга санал болгоё:

• Таргалахаас сэргийлэхийн тулд биеийн тамир спортын дасгал их хийх биеийн калорийг их хэмжээгээр хорогдуулж.

• Юм идэхээсээ өмнө нэг аяга ус буюу цай уувал, их өлсөхгүй бөгөөд дутуу идэх.

• Юм идье гэж санах үед шар лууванг тамхины хэлбэртэй хэрчиж, амандаа зуугаад аажим зажилж иднэ. Хэдэн том үнсний сав худалдан авч, нимбэгний шүүс болон перец хийж, дахин хүнсний ногоог хольж бага багаар авч идэх.

• Юм идэхдээ бүхэл бүхлээр залгихгүй, харин алгуу аажим зажилж, тамхи татах шиг амархан зооглох.

• Анхаарлаа тамхинаас холдуулж, хоёр гараа сул байлгахгүй, бийр буюу бусад тамхитай адил зүйлээр саатуулах.

• Тамхинаас гарах үед, өөрийн тамхины донгоо заавал дарах хэрэгтэй.

Хэрэв дахин тамхинд ороход хүрвэл нэгэнт нэмэгдсэн биеийн жин хасагдахгүй болохоор та таргалсан мөртлөө бас тамхи татагч болно. Таны тамхи татахгүй гэсэн зориг сулрах үед, тамхи таны бие болон эргэн тойрны хүмүүст хортой гэдгийг санаж байгаарай. Бид бүгдээрээ тамхи хүний эрүүл мэндэд хортой гэдгийг мэддэг байтлаа өөрөө өөрийгөө хорлох хэрэг алга. За яахав би нэгэнт өргөрсөн хүн харин чи хэмээн хүүхдүүдээ хэлдэг. Гэвч таны тамхины утаанд таны хүүхэд аль хэдийн тамхи татдаг хүний уушиг шиг болсон гэдгийг та санаарай. Бид үнэхээр тамхийг хаяж чадах бөгөөд сайн сайхан амьдралыг эдлэгч болж чадна гэдгээ харуулцгаая!!!

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих