“Форбс” Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргав

imagesTY“Форбс” сэтгүүл 7-нд “Хөгжлийн нөөц бүхий Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн жагсаалт”-ыг нийтэллээ. Энэ жагсаалтыг интернет салбарынхан тэргүүлсэн бол уламжлалт үйлдвэрлэлийн салбарын хувийн жин үргэлжлэн буурсан байна.

Хоёр төрлийн жагсаалтад интернетийн салбарынхан эхний байранд орж, аж ахуйн нэгжийн хөгжлийн эрчтэй хөдөлгөх хүчин болсон бөгөөд хөдөлгөөнт холбооны интернет хамгийн их хөгжиж буй салбар болж байна. Бө-яхүдүн биржийн жагсаалтад интернэтийн шатар зэрэг тоглоомууд тэргүүлсэн байна. Ийм төрлийн тоглоомууд эх газарт сайн үнэлгээ авч байгаа төдийгүй Шянган, Аомэнь Тайваньд ч тэргүүлж байна. Биржид бүртгэлгүй аж ахуйн нэгжийн жагсаалтад Кай-ин тоглоомын сүлжээ дээгүүр байранд оржээ. Энэ сүлжээг санаачлагчид хорооллын тоглоомоос гараагаа эхэлсэн бөгөөд гар утасны тоглоом болтол нь хөгжүүлсэн байна. Ингэснээр орлого нь нэмэгджээ.

\Сарантуяа орчуулав.\ CHINA RADIO


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих