Н. БОЛОРМАА: МАН-ЫН ДЭРГЭДЭХ НАМЭХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР БИ СОНГОГДОНО.

bolormaa“ … парламентад эмэгтэйчүүдийн эзлэх суудлын хувийн жин нь эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн амьдрал дахь оролцооны нэг чухал илэрхийлэл болдог. Иймээс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх, эдийн засаг, нийгмийн бодлого хүний эрх, тэгш эрхэд суурилсан, тэнцвэртэй, тогтвортой бодлого хөтөлбөр боловсруулахад эмэгтэйчүүдээ бид бэлтгэх ёстой… ” хэмээн хэлэх дуртай НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхорол ажлаа хүлээлгэж өгсөнтэй холбогдуулан МАН-ын нөлөө бүхий олон эмэгтэйчүүд энэ сунгаанд өрсөлдөнө гэхээр түүний ард томоохон эрх ашиг нуугдаж байдаг бололтой.

Энэ “марафон”-ыг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн асан Б.Долгор, Боловсролын дэд сайд асан Б.Ундармаа, Нийслэлийн дарга асан Н.Болормаа нар өнгөлж байна.

Н.Болормаа НАМЭХ –ын Ерөнхийлөгчөөр би сонгогдоно хэмээн ярьж яваа сурагтай. Тайван сайхан амьдарч байсан гэр бүлийг үймүүлж, алаг үрсийг эцгээс нь салгаж, айлын эхнэртэй үсдэлцэж явсаар өвөртэй оруулж чадсан жаатай бүсгүй Н.Болормаа одоо амраг хайрын жүжиг зохиож “ Хос жүрж” хотхонд шинэхэн амрагтайгаа бал сараа тэмдэглэхэн сууж МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Газрын наймаачин М.Энхболдыг улс төрөөс арчих шахсан Н.Болормаа МАН-ын бага хурлын гишүүнээс хасагдаж, улс төрийн амьдралаас бүрэн арчигдсан тэрвээр МУЗН-ээс төрсөн тэрбумтан Р.Самдандовжийн араас зуузай холбон хүмүүнлэгийн байгууллагын хөрөнгөөр гараа угаан “ Бүх зүйл үнэгүй “ хэмээн тэрбумтаны дүрд тоглон суугаа нь доорхи баримтаас харагдана.

МУЗН-ийн шинэ жилийн арга хэмжээг төр захиргааны “ Элит” төвд үнэгүйгээр зохион байгуулан тансаглаж, МЭХ, МЗХ, төрийн өндөр одон медиалаар ажилчдыг нь шагнаж, улмаар аймаг, дүүргийн УЗХорооны дарга нарыг ОХУ-ын Буриад улсын УЗХороотой танилцуулах аяллыг бас л үнэгүйгээр санаачлан суугаа гэнэ лээ. Бас болоогүй ийм муухай албан тасалгаа, навсархай байшинд чинь тухлан суухгүй хэмээн “Алтан загасны эмгэн” шиг загнаж өрөөнийхөө тавилга, оффисын барилгыг бүрэн засаж тохижуулж байгаа гэнэ лээ.

Энэ их хөрөнгө мөнгийг МУЗН хаанаас гаргадаг нь сонирхолтой. Монголын ард түмэн 10000 төгрөгийн татварыг МУЗН-д төлдөг гэсэн. Тэгвэл бидний татварын мөнгөөр тансаглан суудаг үе үеийн дарга нарыг шалгадаг газар байдаггүйгээр барахгүй зарим дарга нар нь мэдсэн ч мэдээгүй царайлан өөхшүүлэн суух нь харамсалтай.

Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулж буй энэ цаг үед барилга байшинг гоёж суухаас илүүтэйгээр ядарсан ард түмэндээ нэмэр, түшиг болж төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлэх нь хамгаас чухал байлтай.

Сэтгүүлд бидэнд “ Таньдаг хүнтэйгээ аяга кофе ууж болохгүй юу? Мөнхбаатар надад огт хамаагүй, сайн танихгүй … “ хэмээн биднийг загнаж байсан Н.Болормаа худал хэлсээр, юу ч болоогүй юм шиг царайлсаар яваад нэг л өдөр түүнтэйгээ нэг гэрт орж хуримаа хийснээр энэ асуудалд цэг тавин үлдэхээс өөр арга бидэнд олдоогүй юм.

Энэ мэт олон увайгүй үйлдэлтэй Н.Болормаа гэгч нь НАМЭХ-ны Ерөнхийлөгч болж чадахгүй л болов уу? Монгол Ардын Намд минь өөр олигтой эмэгтэй олдох болтугай.

НАМЭХ- ын даргаар сонгогдсон эмэгтэй нь 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болох нь тодорхой.

Зөв эмэгтэйгээр төрөө түшүүлж

Зөв сэтгэлтэй нэгнээр эмэгтэйчүүдийн байгууллагаа удирдуулах юмсан…

 

Сэтгүүлч С.Бааска

Айлын эхнэрт үсдүүлж буй зураг


URL:

Сэтгэгдэл бичих