Хадмууд ба залуу эцэг эхчүүдийн хоорондын зөрчил

322_610_350-Бид хадмуудтайгаа хамт амьдардаг. Намайг хүүгээ зэмлэхээр эмээ нь өмөөрч, дундуур нь ороод байх юм. Яах вэ?
-Юуны өмнө томчууд хоорондоо тохиролцох хэрэгтэй. Хэн нэг нь хүүхдийг буруу зүйл хийснийх нь төлөө зэмлэж, шийтгэж байвал бусад нь ч хүмүүжлийн энэ арга барилыг дэмжинэ гэх мэтээр.
-Би хүүгийнхээ хүмүүжилд санаа зовж байна. Хүүхдийг өмөөрөх нь ямар хор уршигтай вэ?
-Хүүхдийг нэг нэгнээсээ өмөөрөх нь томчуудыг мэхэлж болох юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд өгдөг.
-Хүүхдийг өмөөрөх нь зөв үү, буруу юу?
-Хүүхдээ бие биеэс өмөөрөх нь хүүхдийг будлиулж ямар үйлдэл нь сайн, харин юуг хийж болохгүй зэргийг ялгаж салгаж ойлгох чадваргүй болгодог.
-Хүүхдийн хийсэн буруу үйлдлийг шууд нүүрэн дээр нь хэлж өгөх нь зөв үү?
-Хүүхдийн хийсэн үйлдэл нь буруу болохыг ойр дотныхон нь шууд ил тод хэлж өгөх нь зүйтэй.
-Хүүхдээ огт өмөөрөхгүй байж болох уу?
-Хэрэв томчуудын хэн нэг нь хүүхдийг өмөөрөх санаатай бол үүнийгээ дэргэд нь бус, харин дараа нь хоорондоо буруу зөв эсэхээ хэлэлцэх нь зүйтэй.
-Хүүхдэд гэрийн даалгавар, хичээлээ хийхэд нь тусалж болох уу?
-Хүүхдийг гэрийн даалгавар, хичээлээ хийж байхад нь зарим эцэг эхчүүд өмнөөс нь хийх гэж оролддог. Ингэх нь хүүхдийг бие даах чадваргүй болгодог тул тус биш ус болно гэдгийг анхаараарай.
-Хэрэв хүүхэд өөрөө туслуулахыг хүсвэл яах вэ?
-Хэрэв хүүхэд чинь туслуулахыг хүсч байгаа бол хамтдаа учрыг нь ол. Харин өмнөөс нь бүү хий. Хүүхэд өөрөө санаачлага гарган ухаанаа дайчилж хийхэд нь дэм үзүүлж болно.


URL:

Сэтгэгдэл бичих