Хойд Солонгосын мөнгө, санхүүг Ким Чен Уны дүү хариуцна

kim chen un
Хойд Солонгосын лидер Ким Чен Ун улс орны мөнгө, санхүүгийн удирдлагыг эмэгтэй дүү Ким Е Жонд шилжүүллээ хэмээн “Чосон Илбо” сонин мэдээлэв. Энэ албыг өмнө нь Пхеньяны залуу удирдагчийн хүргэн ах Чан Сон Тэк хашиж байсан билээ. Чан Сон Тэк эрх мэдлийг булаахыг санаархсан, буруу амьдралын хэв маягийг нэвтрүүлсэн хэргээр арванхоёрдугаар сарын дундуур цаазлуулсан билээ.

Ким Чен Уны дүү Хөдөлмөрийн намын 54-р салбарыг тэргүүлнэ. Тус салбар нь нүүрс, түлш шатахуун, цахилгаан эрчим хүч, хувцас, хоол хүнс зэрэг Солонгосын ардын армид нэн түрүүнд шаардлагатай зүйлсийн нийлүүлэлт, хуваарилалтыг хариуцдаг ажээ. Үүнээс гадна, Ким Е Жон Taesong банк, Нэгдэл,хөгжлийн банк болон өмнө нь Ким Чен Уны авга эгч Ким Ген Хигийн толгойлж байсан хэд хэдэн алба, товчоог хариуцах ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих