Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристано Роналду

201401141251398

2013оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристано Роналду-н ёслолын үеэр өгсөн ярилцлагандаа “Дахин дэлхийн шилдэг болсондоо маш их баяртай байна. Би энэ шагналыг Реал мадридын багийн андууд болон, Португалийн шигшээ багийн хамтрагчидгүйгээр ганцаараа авах боломжгүй юм”Мөн шагнал, цом бол сайхан зүйл гэвч та бүхний тусламж дэмжлэг бол хамгийн чухал хэмээн фенүүддээ хандан хэлжээ.

2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг шалгаруулах эцсийн шатанд “Байерн Мюньхэн”-ий Фрэнк Рибери, “Барселона”-гийн Леонел Месси болон “Реал Мадрид” багийн Кристиан Роналду нар шалгарч үлдээд байсан. 2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг хөлмбөгийн амьд домог Пеле индэр дээрээс “Криштиан Роналду” хэмээн зарлахад тэрбээр нулимсаа барьж тэвчсэнгүй.

2008 онд Криштиан Роналду “Манчестер Юнайтед”-ад тоглож байхдаа дэлхийн шилдэг хөлбөмгчин болсноосоо хойш дөрвөн жилийн дараа дахин Ballon D’Or шагналын эзэн болж байна. Өмнөх жилүүдэд тэрбээр тасралтгүй нэр дэвшсэн ч” Барса”-гийн Леонел Мессид дарагдсаар ирсэн юм.

Шалгаруулалтыг явуулахдаа хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч болон багийн ахлагч нарын саналыг авдаг. К.Роналду энэ удаад Мессигээс 27.99 хувиар илүү санал цуглуулснаар ийнхүү шилдгээр тодорчээ.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.