Дэвид Камерон:Англи Хятадын хөгжлийн ач тусыг хүртэж байна

david_cameron

    Өчигдөр Лондон хотноо эхэлсэн 2014 оны Хятадын Бизнесийн их хуралд Английн ерөнхий сайд Дэвид Камерон мэндчилгээ илгээхдээ, Англи Хятадын эдийн засгийн урт хугацааны түнш болох хүсэлтэй учраас Хятадын зах зээлийг ашиглаж, Англи Хятадын хөгжил өөрчлөлтөд тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.

    Тэрээр цааш нь тэмдэглэхдээ, Хятадын хөгжил нь заналхийлэл биш, харин боломж юм. Англи ач тусыг нь хүртлээ. Хятад улс бол маш том татах хүчин бүхий зах зээл. Англи Хятад хамтран ажиллаж, хөгжил өөрчлөлтөд тус үзүүлэх нь “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхэд тустай төдийгүй Английн хөгжилд ч тустай юм. Хятадын хөрөнгө оруулалтад Англи нээлттэй байр суурь баримталдаг.

Хятадын аж ахуйн нэгжүүд Английн эрчим хүчний салбарыг хөгжүүлж, түүнчлэн Өрнөд дэх юанийн солилцооны төвийг Лондонд байгуулахыг сайшаана. Түүнчлэн 2013 оны эхний хагас жилд Англиас Хятадад экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 20%-аар нэмэгдлээ гэжээ.

эх сурвалж: bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих