“Central tower”-ийн барилга ээлжит балгийг тарьлаа

Central_tower

 

Өдрөөс өдөрт хэрэг тарьж байгаа өндөр барилгуудын балаг “Макс Өргөө”-ийн “алуурчин” барилгаас түүчээлэн он гарсаар олныг айлгасан хэргүүдийг удаа дараа үйлдээд буй.

Лифт унаж хүний амь эрсэдсэн, гал гарж гарз дагуулахаа шахсан,  за тэгээд хулгай зэлгий,  элдэв шалдав үйлчилгээний соёл муутай гэх зэргээр их хотын өнгө төрхийг илэрхийлэн өндийж буй тэдгээр “гоё барилгууд” сайнаасаа мууг дагуулах нь их болоод байх шиг.

Үхэл дагуулсан “Blue Mon”-ий сүүлчийн хэргээс хамгийн сүүлд буюу өчигдөрхөн  “Central tower” ээлжит хэргийг өдөөжээ.

Их хотын зүрхэн дэх бизнесийн таатай орчин гэж аргагүй л зиндаархан жирийн байтугай төрийн алба сахидаг цалинтай нэгэн ч орж зүрхэлдэггүй “Central tower” –т их хэмжээний ус алдаж нэг, хоёрдугаар давхар нь битүү усанд автахаа шахсан гэх юм.

Ус хоёрдугаар давхрын шалаар урсч улмаар нэгдүгээр давхрын тааз болон гэрлийн бүрхлүүлээр доош олгойджээ. Ийнхүү усанд автсан чанартай барилгын балгаас болж хэдий хэр хэмжээний хохирол гарсныг  даатгалын байгууллага тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Монголдоо анхны олон улсын шаардлагад нийцсэн А зэрэглэлийн оффисийн барилга гэгддэг “Шангри-Ла”- ийн нэгдүгээр давхарт үнэтэй брэнд, үнэт эдлэлийн худалдааны хэд хэдэн түрээслэгч аж ахуй нэгжүүд байдаг.

“Чамин шийдэл, чанартай менежмент бүхий олон улсын стандартын шаардлага хангасан дэлхийн нэр хүнд бүхий байгууламжийн нэг” хэмээн сурталчилж байсан ч бас л нэг луйвараар босож, барилгын чанар гээчийг мартсан бололтой.

Азтай

эх сурвалж: www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих