Эцэг эх нь амьдралд хэт хутгалддаг бол үр хүүхэд нь тэднээс зугтаадаг…

happy-familyЭцэг эхчүүд бүхий л амьдралынхаа туршид үр хүүхдээ харж халамжлах хүсэлтэй байдаг. Үр хүүхдийнхээ амьдралд хөндлөнгөөс оролцох гэсэн энэхүү санаархал нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Үүнд:

Хүүхэд яагаад дур зоргоороо болж өсдөг вэ?
- Эцэг эхчүүд өөрсдийн хүүхэд байхдаа амсаж эдэлж чадаагүй хайр, авч чадаагүй анхаарал халамжийг хүүхдүүддээ нөхөж өгөх гэж хэтэрхий дураар нь байлгадаг.

- Эцэг эхчүүд өөрсдөө эд материалын хувьд дутуу дулимаг, ядуу зүдүү өссөн бол тийм байдалд хүүхдээ өсгөхгүй байхыг хичээж хэт их халамжилдаг нь буруу хүмүүжил болдог.

- Зарим эцэг эхчүүд өөрсдийн дутагдалтай сул талаа нас биед хүрсэн хойноо засаж залруулан сайн эцэг эх гэсэн нэр алдрыг олох гэж үр хүүхдээ дураар нь байлгадаг.

- Эхнэр, нөхрөөсөө салсан зарим эхчүүд бусад хүмүүст сайн эх /эцэг/ гэж хэлүүлэхийн тулд хүүхдээ эрх танхи өсгөдөг.

- Маш их ачаалалтай ажилладаг, чөлөө зав багатай, үр хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд анхаарах боломжгүй айлын хүүхэд дэндүү зоргоороо эрх дураараа өсдөг.

- Зарим эцэг эхчүүд хүүхдээ өвдөмтгий, бие султай, сул дорой гэсэн шалтгаар хэт халамжилж анхаардаг нь хүүхдийг буруу зам руу хөтөлдөг гэмтэй.

- Зарим эцэг эхчүүд өөрсдийн өнгөрсөн амьдралаа эргэн санагалзаад бидний биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлийг хүүхдүүд минь гүйцээгээсэй гэж хүсэж хэт их халамжилдаг.

Хүүхдийг эцэг эх нь хэрхэн яаж буруу зам руу хөтөлдөг вэ?
- Эцэг эх нь үр хүүхдүүдээ өөрийнхөө хүссэнээр залж удирдахыг оролддогоос,

- Эцэг эхчүүд үр хүүхдээ гэрлүүлэхдээ хайр сэтгэлээс нь илүү цаашдын амьдралд нь энэ гэрлэлт ашигтай эсэхийг тооцоолдогоос,

- Бусдаас илүү мундаг хүн болгох зорилгоор заавал дээд боловсрол эзэмшүүлэх гэж мугуйдлан үр хүүхдийнхээ хүсэл сонирхлыг үл харгалздагаас,

- Чи заавал ийм мэргэжил эзэмшиж, тийм газрын дарга юмуу захирал болох ёстой хэмээн тулган шаарддагаас,

- Зарим хүмүүс үр хүүхдээ өөрсдөөсөө илүү амьдрах ёстой гэж үздэгээс сонирхол хоббигүй, хувийн амьдралаа зохиох чадваргүй хувиа хичээсэн хүн болгодог.

- Эцэг эх нь үргэлж гавъяат үйлсийг хүсэн хүлээдэг бол үр хүүхэд нь нас биед хүрсэн хойноо аливааг бие дааж хийхээс айдаг, эцэг эхийн хүсэлтийг биелүүлж чадахгүй байх вий гэж айсаар байнгын стресст оруулдаг.

Эцэг эхийн энэ мэт яршигтай хэцүү харьцаа нь хүүхдийг залхааж улмаар тэднээс зугтаахад хүргэдэг.


URL:

Сэтгэгдэл бичих