“Ice Top” шинийн 2-нд фенүүдтэйгээ уулзана

Монголын хип хоп хамтлагуудын анхдагчдын нэг “Ice Top” жил бүрийн cap шинийн баяраар бие даасан тоглолтоо хийдэг уламжлалтай. Тэгвэл тэдний уламжлалт тоглолт долоо дахь жилдээ фэнүүдийнхээ сонорт хүрэх нь. Ирэх сарын 1-нд буюу хаврын тэргүүн сарын шинийн 2-нд тус хамтлагийнхан “Best of Ice Top” нэртэй шинэ тоглолтоороо сонсогч фэнүүдээ баярлуулахаар төлөвлөсөн байна.

“Ice Тор”-ын залуус өнгөрсөн жил хамтлагийнхаа гишүүн Б.Хатанбаатар буюу Хаагийг гадаадад өндөр үнэтэй эмчилгээ хийлгэхэд нь туслах зорилгоор хандивын тоглолт хийж байсан. Харин энэ удаагийнх талархлын сэдэвтэй тоглолт байх гэнэ.

Энэ тухайхамтлагийн гишүүн Б.Хатанбаатар  “Миний эмчилгээнд зориулж хандив өргөсөн Монголынхоо ард түмэнд талархлаа илэрхийлж энэхүү уламжлалт тоглолтоо зохион байгуулж байгаа юм.  “Ice Top” хамтлаг анх байгуулагдсанаас хойш сонсогчдын хүртээл болсон бүхий л дуунаасаа сорлож хамгийн шилдгийг нь фэнүүддээ өргөн барина. Бас өнгөрсөн онд хийсэн хэд хэдэн хит дуу бий. Ингээд бодохоор тоглолт маань халуун дулаан уур амьсгалтай сайхан болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих