Бүх оддын тоглолтыг үзэх хүмүүст үнэгүй автобус үйлчилнэ

Үндэсний супер лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 25, 26-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна.

Тэмцээний хөтөлбөрт уламжлал ёсоор ур чадвар, холын зайн шидэлт, слем данк, багийн тэмцээн багтсан бөгөөд эхний өдөр Монголын шигшээ багийнхан легионеруудтай халз тоглолт хийнэ.

Бүх оддын тоглолт энэ сарын 25-ны 13.00 цагаас эхэлнэ. Тоглолтын хоёр өдөр Спортын төв ордноос Буянт-Ухаа дахь спорт цогцолбор руу автобусаар үнэ төлбөргүй үйлчилэх бөгөөд  нэг өдрийн тасалбарын үнэ 5000-7000 төгрөг аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.