Стросс-Каны хүмүүс үйлчлэгийн гэрийнхнийг хахуульдахыг оролджээ

АНУ-д зочид буудалд байрлаж байх үеэрээ буудлын үйлчлэгчийг хүчиндэхийг завдсан хэргээр Нью-Йоркт шоронд хоригдож байгаад маш их хэмжээний мөнгөөр батлан даалтад гарч гэрийн хорионд орсон ОУВС-гийн экс тэргүүн Стросс-Кан асар их хөрөнгөнийхөө ачаар удахгүй эрх чөлөөтэй болж болзошгүй нь хэмээн хэвлэлүүдээр бичжээ. Ийнхүү шуугих болсон нь Доминик Стросс-Каны ойрын хүмүүс буудлын үйлчлэгчийн гэр бүлийнхэнд хахууль өгөхөөр шийдсэн тухай нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн мэдээлэлтэй холбоотой юм байна.

“Тэд Гвинейд амьдардаг бүсгүйн гэр бүлийнхэнтэй холбогдсон. Удахгүй бүх зүйл шийдэгдэнэ. Стросс-Кан эрх чөлөөтэй болж Францад эргэн ирнэ. Тэр шоронд суухгүй. Эмэгтэй маш их хэмжээний мөнгө авах болно” хэмээн Стросс-Кан болон гэр бүлййнхэнтэй нь танил нэгэн эмэгтэй Америкийн шар хэвлэлд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр их хэмжээний мөнгө гэдэг нь “долоон оронтой тоо”-г илтгэж байгаа бололтой.

Одоогоор энэ мэдээлэл үнэн эсэх нь батлагдаагүй бөгөөд Гвинейд байх гэр бүлийнхэнтэй нь уулзсан сурвалжлагчдын өгүүлснээр үйлчлэпн бүсгүйтэй холбоотой хүчингийн хэргийн талаар гэр бүлийнхэн нь сонсоо ч үгүй байсан гэнэ. Учир нь тэд бүсгүйг АНУ-д ажиллах гэж явснаас хойш холбоо бариагүй аж. Харин албан мэдээллээр бол үйлчлэгч бүсгүй Америкийн прокурорын газрын хамгаалалтан дор байгаа тул Стросс-Каны төлөелөгчид холбоо тогтоох боломжгүй юм байна.

Ташрамд дуулгахад дуулианы эзэн болсон 32 настай үйпчлэгч бүсгүй 15 настай охины хамт Бронкст амьдардаг аж. Тэрбээр нөхрөө нас барснаас хэдэн жилийн дараа АНУ руу цагаачилжээ. Нью-Йоркт түүний эгч нь нөхрийн хамт амьдарч, бүсгүйд санхүзгийн туслалцаа үзүүлдэг аж. Харин Гвинейд байдаг гэр бүлийнхэн нь маш ядуу амьдардаг бөгөөд дундаж орлого нь сарын 45 ам.доллар юм байна.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих