Төсвийн байнгын хороог Ц.Даваасүрэн гишүүн сайн удирдсан, одоо ч тэр даргална

7935041ec4b9480fbigУИХ-ын сонгуульд ардаасаа түлхээсгүй, урдаасаа татаасгүй өрсөлдөж өөрийнхөө улаан нүүр, нэр хүнд,

ард түмний сонголтоор гарч ирсэн нэр хүндтэй цөөхөн түшээд бий. Тэд бол яах аргагүй бие даагчид юм.

Мөнчигрөөрөө, мөн чанараараа төрийн түшээ болон сонгогдсон тэд цөөхүүлээ гэлтгүй бие даагчдийн бүлэг байгуулж УИХ-д санаачлагатай бүтээлч ажиллаж чадаж байгааг сонгогчид, ард түмэн төдийгүй намын бүлгүүд ангийн хамт олон нь өндрөөр үнэлэж хүлээн зөвшөөрөх болсон. Энэ бол Монголын парламентийн бас нэгэн түүхэн амжилт байлаа.

 

Үүний нэг тод жишээ бол УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг нийт гишүүдийн 92.5 хувь дэмжин дахин улираан баталлаа.

Энэхүү суудалд мэдээж засаг барьж байгаа Ардчилсан нам, УИХ-д суудалтай МАН, МАХН-ын гишүүдийн санаа их байсан ч сачий хол дутлаа.

Өмнөх онд УИХ-ын Төсвийн байнгын хороог зөв удирдаж сайн авч явж чадсан түүнийг давах, түүнтэй дүйцэх гишүүд одоогоор байхгүйг аль аль нам хүчин фракцууд нэгэн дуугаар зөвшөөрч гараа өргөлөө.

Одоо тэгэхээр чадалтай чансаатай яваа эрхэм гишүүнд сайн ажиллаж амжилтаа ахиулахыг ерөөх л үлдлээ дээ.

/Тоймчхүү/

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих