Францын Сенатын нэгдсэн чуулганы үйл ажиллагаатай танилцав

527-1389858463527-1389843868image-609c69e168620a06f87faeb0b9d7312012d267d56f7bb5b5e212aad102592ee8-VБНФУ-ын Үндэсний Ассамблей болон Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга нарын урилгаар 2014 оны нэгдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийж буй УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Г.Уянга, Я.Содбаатар нар Францын Сенатын нэгдсэн чуулганы үйл ажиллагаатай танилцсан байна.

 

Мөн БНФУ-ын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пиле бүлгийн гишүүд П.Желар, Я.Гайар, Ж.Бессон, Ж.Лесерф нарын хамт Улсын Их Хурлын гишүүдийг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагааг улс төр, нийгэм, эдийн засгийн шинэ түвшинд гарган хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон байна.

БНФУ-ын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пиле өмнө нь өөрийн санаачилгаар бусад орны парламентын төлөөлөгчдийг хүлээж авч байгаагүй бөгөөд ийнхүү Монгол Улсын парламентын төлөөлөгчид анхдагч болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих