УИХ-ын гишүүд солонгосчуудын эсрэг тэмцэхээр боллоо

УИХ-ын гишүүн Д.КёкүшюүзанБатбаяр, Ц.Сэдванчиг, Су.Батболд нар Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Туул голыг

хамгаалах ажлын хэсгийн гишүүдийн хувьд Туул голын ай сав дагуу явж, газар дээрх байдалтай нь танилцаж, шалгалт хийсэн юм. Гэтэл Гольфийн талбай барьж байгаа солонгосчуудын мэдлийн гэх талбайд эрхэм гишүүдийг оруулахгүй, “бяцхан дайн” болсон байна. Хууль дүрмээрээ бол УИХ-ын гишүүн ямарч арга хэмжээ, аж ахуйн нэгжид нэвтрэх эрхтэй байдаг. Харин даварсан Солонгосчууд энэ эрхэнд нь халдаж, өөрсдийн мэдлийн газартаа оруулахгүй үймээн дэгдээжээ. Үнэхээр эмгэнэлтэй байгаа биз. Хяналт шалгалтаар яваа төрийн түшээд орох эрхгүй байгаа газарт энгийн иргэд нэвтэрнэ гэвэл ёстой гонж биз.

Уурлаж бухимдсан эрхэм гишүүд “Гадныхан хэтэрхий даварч байна. Энэ газрыг хэдийгээр Солонгосчууд эзэмшиж байгаа ч газар нь төрийн өмч хэвээрээ байгаа шүү” хэмээн ам амандаа үглэцгээж. Энэхүү тэнэг үйлдэл нь эрхэм УИХ-ын гишүүдийг даварсан Солонгосчуудын эсрэг тэмцэхэд хүргэсэн гэхэд болно. Арга ч үгүй биз. Өөрсдийн нутаг дэвсгэр дээр тэр тусмаа төрийн түшээд нь гишгэх эрхгүй болно гэдэг юуг өгүүлнэ вэ. Жинхэнэ утгаараа газар нутаг маань харийнханы мэдэлд орсон гэдгийг бодит утгаар нь ойлгосон эрхэм төрийн түшээд эрхбиш нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа биз ээ.

Б.Батсайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.