Монголын төр зүтгэсэн хүндээ халтай хэмээх үг юутай үнэн бэ?

1098170_284818088324361_817384269_n“Нөхөр минь чи намайг хэзээ эмнэлэгээс гаргах гэж байна. Би маш их зовж байна. Намайг энэ сэтгэлийн тамаас ангижруулж, эх оронд минь аваачаач”(Ю.Цэдэнбал: 1989 он. МОСКВА комиссар: Төмөрбаатарт илгээсэн захидал)”Миний сүүлчийн хүсэл бол зөвхөн нутаг буцах.

Эх орондоо очиж амар жимэр байж байгаад насан эцэслэмээр байна. ЭСЯ-ны нөхөд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт маш их итгэж байна.” (Ю.Цэдэнбал: 1989 он)”Буурал дарга Ю.Цэдэнбал гуай минь харийн нутагт амьдралынхаа сүүлчийн долоон жилийг өнгөрүүлэхдээ Монгол агаараар амьсгалж, Монгол тэнгэрийг ширтэж, Монгол газар хөрвөөж, Монгол цай оочилж, Монгол өвгөдтэй хуучилж, Монгол шороондоо шингэхийг ямар их хүссэн бол доо. Даанч хүсэвч хясдаг хорвоо юм даа. Өвгөн буурал даргын минь нүдэнд торсон сүүлчийн доголон нулимс нь Монгол хэмээн мэлмэрч, эцсийн зүрхний лугшилт нь Монгол хэмээн цохилсон байх даа.

Амьдын тарчиллыг асар ихээр мэдэрч, гүтгэлэг доромжлолыг байж ядан тэсэж байсан ч их удирдагч маань ЭХ ОРОН РУУГАА тэмүүлэх эцсийн хүслээ барьж дийлэлгүй өр зүрхэндээ түмэнтээ шаналан хайлж байсан байх даа.

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай хэмээх үг юутай үнэн бэ?

Тас хар үстэй залуухан дарга төрийн жолоог залуурдан авч цал буурал өвгөн болтлоо хоёргүй сэтгэлээр зүтгэж, туурга улсаа хөгжүүлэн мандуулсан эгэлгүй их ачтан гэдгийг нь бид тэрхэн хугацаанд мартаж, цэр холилдсон өмхий шүлсээ хайр найргүй цацсан даа. Дарга минь биднийгээ өршөөгөөрэй.”

(С.Лувсангомбо: МАХН-ын ТХ-ны гишүүн, НАХЯ-ны сайд асан)


URL:

Нэр: Ragchaa Огноо: 16 April 2016

gadnii taviuluudad haltai l baih bolno doo Luvsaan

Сэтгэгдэл бичих