“Жийп” улс

Манайхан нэгнийгээ “юм үзэж нүд тайлаагүй” гэж ярих нь бий. Үнэхээр ч тийм байхаас аргагүй биз. Саяхан л социалист үзэл суртлын хүлээсэнд байсан улс яаж нүд тайлж амжих вэ дээ. Харин зах зээл бидэнд хол алхах боломжийг олгосонд баярлаад баршгүй. Гэхдээ нүдний нь хор гарах болоогүй байгаа бололтой. Манай нийслэлд анх хөл тавьсан европын нэг нөхөр нүд нь орой дээрээ гарах шахам гайхжээ. Үйлчилж яваа орчуулагч нь яав ийв хэмээн асуухад өнөөх эр /манайхны ярьдгаар/ “Монголчууд хот дотроо жийп унаж тэнэгтдэг байна ш дээ гэсэн ухааны юм хэлсэн гэдэг. Үнэхээр сүүлийн үед жийп унаагүй нь хүн биш болж хувирлаа. Оросын УАЗ-469 машиныг олон жил шүтэж явсан Монголчуудад “Жийп” шиг сайхан унаа байгаагүй нь лавтай. Харамсалтай нь шинийг унасан нь цөөхөн. Өнөөдөр нийслэлд таван алхмын газар “жийп” унаж байгаа хүн олон. Харин Монголын хөдөө нутагт “жийп” шиг сайн унаа байхгүй болж. Бидэнд сонин юм их ажиглагдах юм аа. Аравхан мянган хүн амтай аймгийн төвд “жийп”-ээр өглөө ажилдаа явж байна гээд бод доо. Өнөөдөр манай улс нефтийн хомсдолд орж эхэллээ. Зуун км-т 50 литр шатахуун зарцуулдаг “жийп”-ээр хотын бөглөрөлд түгжигдчихээд зогсож байгааг юу гэж ойлгох билээ. Өөрт нь бол “жийп”-тэй том хүн, өрөөлд бол атаархал төрүүлмээр. Ер нь Монгол “жийп” улс болж хувирлаа. Баян юм аа. Энэ олон баялагтай толгойнуудаас хишиг хүртээд ирэхээрээ онгоц унах юм байна л даа. Өнөөдөр манай нийслэлд гэр бүлийн хоёр тус тусдаа жийп хөлөглөн явна. Болохгүй нь юу байх вэ. Гэхдээ баян улс гэдгээ гайхуулж байгаа ч юм шиг. Харин үүнийг гадныхан шоолж байгаа нь харамсалтай. Энэ унааг анх булангийн орнууд Японд захиалж хийлгэснийг манайхан хөлөөр нь оруулж ирж түгээсэн. Шинийг унацгаасан бол ч шийр хатааж байгаагийн шинж дээ гэхсэн. Гэтэл дэлхийн хотуудад “Жийп” машин үзэгдэх нь өдрийн од шиг ховор гэнэ. Тэгэхээр бид мөн ч хол хоцорч явна даа. Н.Лхагва


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих