Монголчууд эх орондоо үйлдвэрлэсэн автобусаар зорчино

db001b2e0261dfb50b599682c02b2234_L2009 онд “Цахилгаан тээвэр” компани “Дуобус” маркын троллейбус эх орондоо угсарч байсан билээ. Харин өнөөдөр “Экобус” компанийн инженерүүд өөрсдийн үйлдвэрлэсэн “J-800″ маркын Эко автобусаа хүлээлгэн өглөө.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НИТХ-ын дарга Д.Баттулга болон холбогдох албаныхан оролцов. Тус автобус нь Монгол орны цаг уур, орчинд тохирсон металл гагнамал хийцтэй бөгөөд кузов хэсгийг эх орондоо үйлдвэрлэжээ. Одоо үйлчилгээнд явж байгаа автобуснууд нь өвөл хүйтэн байдгаас гадна цонх нь цанатаж хаана явж байгаагаа харах боломжгүй байдаг. Тэгвэл монгол инженерүүдийн бүтээсэн уг автобус нь уг асуудлыг бүрэн шийдвэрлэсэн аж. Өөрөөр хэлбэл, өвөл цантдаггүй давхар вакум цонх, нэмэлт халаалтын төхөөрөмж суурилуулжээ.

Нийслэлд тулгамдаад буй томоохон асуудлыг нэг нь агаарын бохирдол бөгөөд автомашины утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг эзэлдэг. Тиймээс уг автобусанд “Евро 4” буюу бүрэн шаталтат хөдөлгүүр суурилуулсан учраас агаарт ялгарч буй хорт хийг бууруулна. “Эко автобус” буюу байгаль орчинд ээлтэй нийтийн тээвэр хэмээн нэрлэсэн нь ийм учиртай. Цаашид уул уурхайн томоохон автомашинуудыг үйлдвэрлэх зорилт тавьж байна хэмээн “Экобус” компанийн үйлдвэрийн дарга Л.Болд хэллээ.

Эко автобус нь 100 км-т 28 литр дизель түлш зарцуулах бөгөөд ололттой тал нь урд хаалганы хэсэгт төлбөрийн цахим карт уншуулах төхөөрөмжтэй. Энэ нь манай нийтийн тээврийн үйлчилгээний салбарт өөрчлөлт авч ирлээ. Уг автобусыг 200 мянган ам.доллараар борлуулахаар төлөвлөж байгаа аж. Нэг автобус үйлдвэрлэхэд 15 хоног шаарддаг, жилд 120-180 ширхэгийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжтой юм байна. Нэг автобус үйлдвэрлэхэд 15 хоног шаардлагатай. Мотор хэсгийг Шведийн  алдарт  Volvo компанийн  Шанхай дахь салбараас  нийлүүлдэг. Бусдыг нь эх орондоо үйлдвэрлэдэг аж. Одоогоор 40 гаруй ажилтантай, цаашдаа үйлдвэрээ өргөтгөн 300 орчим хүнийг ажлын байраар хангана гэж байв. Эх орны үйлдвэрийн автобусаа гадаад улсууд руу экспортлох зорилт тавин ажиллаж байна хэмээн Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны тэргүүлэгч Д.Жаргалсайхан хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ, “Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж, бүтээгч иргэдээ дэмжиж байж хөгжинө. Өмнө нь гадаад улсад үйлдвэрлэсэн бүхнийг авч хэрэглэх ёстой гэсэн сэтэхүйтэй байлаа. Одоо бүхнийг эх орондоо үйлдвэрлэх, угсрах боломжтой боллоо. Дэлхийн нэр хүндтэй автомашины үйлдвэрүүд анх 3-4 ажилтантай, граашид үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Тэгэхээр өнөөдөр хүлээлгэн өгч буй автобус  Монголын автомашин үйлдвэрлэлийн чухал алхам боллоо. Эх орондоо автобус угсарснаар ажлын байр олноор бий болно. Автобусны дулаалга, цонх, суудлын бүрээсний үйлдвэр зэрэг үйлдвэрлэл хөгжсөнөөр ажлын байрны тоо эрс өсөх юм. Хэдэн жилийн өмнө “Цахилгаан тээвэр” компани троллейбус угсарч байсан.

Харин өнөөдөр автобус угсарлаа. Энэ мэтээр бидний хөгжил, үйл ажиллагаа ахих ёстой. Гадаадаас оруулж ирж буй том оврын автобусыг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлдөг. Одоо энэ автобусыг угсрахад шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг татвараас нь чөлөөлнө. Бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө” гэлээ.

Ч.Ариунболд montsame


URL:

Нэр: Julissa Pearson Огноо: 6 April 2020

Very interesting points you have observed, thanks for posting.

Сэтгэгдэл бичих