36.7 тэрбумыг чамласан шүүгчид: Дөрвөн саяын цалинтай болох юмсан

43026239204049abbig

Цалингаараа Цагаан сар тэмдэглэх гээд монголчууд ядаж байна. Хэдий тарчигхан байгаа ч  монгол түмний баяручраас алив өнгөтэй өөдтэй бүхнээридээ будаагаа засч, гэр орноогийгүүлэхийг хичээдэг нь бидний зан. Хэнбүхэнд мөнгө хэрэгтэй байгаа цаг үе.Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх сурагоны өмнөөс дуулдсан болохоор их чхүлээлт үүсчээ. Уг нь энэ жил цалин, тэтгэвэр нэмэхээр 200 гаруй тэрбум төгрөг төсөвт тусгасан байдаг.Инфляцийн хувь хэмжээг харгалзан үе шаттай нэмнэ гэж ярьж байгаа ч иргэд баярын өмнө илүү найдлагатавьсаар буй. Тэдний итгэлийг бага ч болов өдөөсөн нь УИХ дахь МАН-ын бүлгийн шаардлага. Цөөнхийн бүлэгцалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд буй. Нэгэнт нэмэх нь тодорхойгээд төсөвт мөнгө тусгасан тул эдийн засаг хүнд, айл өрхийн амьжиргаа доогуур энэ үед л нэмэх нь оновчтой.Харамсалтай нь МАН-ын бүлгийн шаардлагад өнөөдрийг хүртэл хэн ч хариу өгсөнгүй.
Нэг хачирхалтай зүйл дуулгахад хэсэг бүлэг хүмүүсийн цалинг нэмэхээр  УИХ-аар хэлэлцэж байгаа.  Хууль зүйн байнгын хороо “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолынтөслийг уржигдрын хуралдаанаараа хэлэлцсэн юм. Эрхэм шүүгчдийн нэг сарын үндсэн цалингийн дээд хэмжээдөрвөн сая руу дөхжээ. Шүүгчдийг эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй,баталгаатай байх боломжийг хангахын тулд сард доод тал нь гурван сая төгрөгийн цалинтай байхаар тогтоолынтөсөлд тусгажээ. Тодруулбал, 2014 оны төсвийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцад цалингийн санг 36.7 тэрбум байхаар УИХ-аас баталсан юм.  Шүүгчдийн цалингийн хэмжээг төсөлдтусгасан баримтаар үзүүлэв.

Цөөхөн монголчуудын нэг хэсэг нь ийм өндөр, нийт нь хэтэрхий бага цалин авдаг тогтолцоо арай л шударга биш. Ард түмний амьдрах арга нь яг адилхан байхад авдаг цалингийн зөрүү арай л биш ээ. МАН-ын бүлгийн голдуу УИХ-ын гишүүд энэ тал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж судалж үзэхээр болсон юм. Ард түмний амьдрал алаг цоог байгааг эрхэм гишүүд анзаарч, баян хоосны ялгааг илт хөөрөгдөхгүй байх гэж найдъя. Шүүгчид ийм өндөр цалин авдаг болбол эрүүл энхийн манаанд өдөр шөнөгүй зогсдог эмч нар, ирээдүй хойч үеийг сургаж хүмүүжүүлдэг багш нарын цалин хэд байх ёстой юм бэ. Төрийн үйлчилгээний ажилтнуудаас эмч нарын цалин хамгийн бага байдгийг салбарынхан хэлсээр, бичсээр л байна.
Мөн шүүгчдийн цалинг төрийн жирийн албан хаагчдынхтай харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай. Төрийн албан хаагчдын нэг сарын дундаж цалинг 500 мянга орчим  гэж тооцдог. Тэгвэл шүүгчдийн цалин үүнээс дор хаяж зургаа дахин их гэсэн үг. Шинэчлэлийн Засгийн газар цалинг нэг ч төгрөгөөр нэмээгүй. Үнийн өсөлтөд идүүлэхгүйн тулд чимээгүй нэмнэ гэж Ерөнхий сайд амладаг. Төсөвч тусгасан 200 гаруй тэрбум төгрөг цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх хэмжээний мөнгө. УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүл, ингэхдээ бага орлоготой, бага тэтгэвэртэй иргэдийн цалин, тэтгэврийг арай ахиу хувиар өсгөхийг шаардаж байгаа.
Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр бол хүн амын 53 хувь нь сар бүрийн цалингаараа амьдардаг, өөр орлогогүй гэсэн байдаг. Амьдрал ийм байхад бодит байдлыг зөв харж цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг улстөржилгүй ажил хэрэг болгооч, эрхэм гишүүд ээ.
Бид ч гэсэн шүүгчдийн дайтай цалин авъя гэвэл өмнөөс “Битгий мөрөөд” гэх байх. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөгөө шүүгчдийн ца­лин­­гийн ядаж 10 хувьтай тэнцүүлчих юмсан.
М.ЦЭЦЭГ

URL:

Сэтгэгдэл бичих